<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

2017 оны шилдгүүд тодорлоо

2018-01-02 17:00 908


Баянхонгорчууд 2017 оны ажил, хөдөлмөрөө дүгнэж, тухайн оны шилдэг ажилтан, мэргэжилтнээ тодрууллаа.

2017 оны шилдгүүдээ тодруулсан баярын хурлын индрээс аймгийн Засаг дарга Г.Батжаргал ”Баянхонгор аймаг өнгөрсөн онд хөдөлмөр бүтээлийн өндөр бүтээмжтэй, хүн ардын амьдрал, нийгэм, эдийн засагт нааштай үзүүлэлтийг бий болгож чадлаа. Өнгөрөгч 2017 онд Монгол Улсын төрийн тэргүүнээр Баянхонгор нутгийн хүү Х.Баттулга сонгогдож, хонгорын хүү монголын төрийн тэргүүн болсон бол УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуй, аюулгүй байдлын Баянгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар нар тус тус сонгогджээ” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрээр 2017 онд бид нийт Орон нутгийн хөгжлийн сангаас иргэдийн саналд үндэслэн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд 891,7 сая төгрөг, боловсролын салбарт 375,4 сая төгрөг, соёл спортын салбарт 488,2 сая төгрөг, ХАА-н салбарт 130,0 сая төгрөг, байгаль орчны салбарт 225,7 сая төгрөг, бусад салбарт 361,1 сая төгрөгийг зарцуулсан байна. 12 дугаар сарын 20-ны байдлаар Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл 95 хувьтай байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 7369,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэнээс боловсролын салбарт 1198,2 сая төгрөг, соёл спортын салбарт 778,1 сая төгрөг, эрүүл мэндийн салбарт 1316,7 сая төгрөг зарцуулсан байна. 2017 онд Концессийн гэрээгээр 4076,1 сая төгрөгийн дөрвөн цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа.

Бид улсын төсөвт 1,2 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 9,1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 10.9 хувь буюу 863.0 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.

Улсын төсвөөс 12.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 38.6 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэг, 2.1 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлэг авч сум, байгууллагуудын санхүүжилтийг бүрэн олгосныг баярын хурлын үеэр хэллээ.

 

Өнгөрсөн жил нийтдээ 20 ажилтан, мэргэжилтэн 2017 оны шилдгээр тодорчээ. 




Сэтгэгдэл үлдээх