Бие засах газарт төрсөн эх, нярайг таван минутад аварчээ

2017-10-31 17:59 3719

Б.БАТ

Баянхонгор аймгийн Онцгой Байдлын Газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн хоёр дугаар салаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 19 минутад Баянхонгор сумын нэгдүгээр баг, тээврийн товчооны урд байрлах нийтийн бие засах газар эх төрлөө гэсэн дуудлагын дагуу шуурхай ажиллаж эх, хүүхдийн амь насыг аварчээ. Энэ мэдээллийн мөрөөр сувалжиллаа.

10 дугаар сарын 30-ны 11:19 минутад ирсэн уг дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн хоёрдугаар салааны захирагч, ахмад С.Арилдийгаар ахлуулсан аврагч, гал сөнөөгч Б.Шижээвандан, Х.Ганболд, Б.Пүрэвсүрэн , дуудлага хүлээн авагч Б.Одогмэд, С.Лхагвасүрэн, Ж.Амгаланбаатар нарын бүрэлдэхүүнтэй аврах баг таван минутын хугацаанд нярайг аварч, түргэн тусламжид хүлээлгэн өгчээ.

Аймгийн тээврийн товчооны урд байрлах бие засах газарт аврах багийг очиход эх цус алдсан, шокын байдалтай, нярай бие засах газрын нүхэнд унасан, харагдахгүй хүнд нөхцөлтэй байжээ. Бие засах газрын дээд хэсгээс орвол нярайн дээрээс шороо тоос унах, улмаар нуралт үүсч болзошгүй байсан учраас аврагч Х.Ганболд хажуу талаас нь орж нярайг гаргажээ. Тус бие засах газрын нүхний гүн хоёр метр орчим байсан байна. Харьцангуй дулаан байсан тул жорлонгийн доод хэсэгт хөлдөлт явагдаагүй байжээ. Тухайн үед нярайн биеийн хэм 35 болтлоо буурсан, духан хэсэгтээ уналтаас болж халцарсан байдалтай байсан байна. Тиймээс аврах ажиллагааг маш хурдтай явуулж, эх үрийг эсэн мэнд эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ.

Хүнд нөхцөлд төрсөн эх нь Баянхонгор сумын долдугаар багийн 21 настай иргэн Ц байжээ. Тэрээр аймгийн тээврийн товчооны цайны газар ажилладаг. Бидэнд байгаа мэдээллээр иргэн Ц жирэмсэн гэдгээ ажлын хамт олон, ар гэрийнхнээсээ нуусан байжээ. Жирэмсэн бол ажилд авдаггүй байдлаас үүдэж нуусан байх магадлалтайг албаны эх сурвалж хэлж байна.  Улмаар энэ байдлаас үүдэн эмч, эмнэлгийн хяналтад орж чадаагүй байж болзошгүй байгаа юм. Энэ талаар иргэн Ц-гийн харъяалагддаг Баянхонгор сумын долдугаар багийн “Энх бүрд” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Н.Онцгэрэлээс тодруулах гэсэн боловч эзэнгүй, утас нь мессеж роуминг үйлчилгээнд шилжсэн байлаа.

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга А.Ганболдоос эх, үрийн биеийн байдлыг тодруулахад хэвийн, шаардлагатай үзлэг, оношлогоо, эмчилгээг хийж байгааг бидэнд хэллээ. Одоогийн байдлаар иргэн Ц-гийн сэтгэл санаа тогтворгүй байгаагаас тодорохой мэдээллийг авахад хүндрэлтэй байгаа гэнэ. Ямартай ч одоо бидэнд байгаа мэдээллээр эх бие засах гэж жорлонд ороод 30-40 минут болжээ. Улмаар эмнэлгийн тусламж авч амжилгүй төрсөн байна. Нярайн хувьд 2,5 кг, эрэгтэй хүүхэд. Уналтаас үүдсэн бүх биеийн доргилттой, биеийн ерөнхий үзүүлэлтүүд хэвийн байгаа ажээ.

Нэг сар орчмын өмнө мөн л ижил төрлийн дуудлагыг Онцгой Байдлын Газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги хүлээж авч байжээ. Баянхонгор сумын тавдугаар багийн иргэн бие засах газар төрлөө гэсэн дуудлагын мөрөөр ажиллахад таван сартай, дутуу төрөлт байсныг Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн захирагч, хошууч Х.Далхжав хэлж байна.

Нэг талаас уг нөхцөл байдал хүсээгүй жирэмслэлттэй холбогдож байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд эмэгтэй хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, үр хүүхэдтэйгээ ярилцаж, шаардлагатай нөхцөлд мэргэжлийн байгууллагуудад хандаж байх ёстойг уг үйл явдал харууллаа. Нөгөө талаас  Өрхийн эрүүл мэндийн төвүүд багийнхаа иргэдэд хүрч ажиллаж байна уу гэдэгт шат шатны холбогдох байгууллагууд хяналт тавьж, дүгнэлт гаргах цаг нь болсныг та бидэнд сануулж байна.

Бид мэдээллийн мөрөөр сурвалжилж энэ талаар дахин хүргэх болно.

Сэтгэгдлүүд:

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.

Paydayloan

[46.161.9.61]

2018-03-25 07:03:53

installment loans installment loans online installment loans [url=http://installmentloans.bid]installment loans[/url]

Online Loan

[178.159.37.112]

2018-03-24 02:03:06

installment loans bad credit installment loans lending [url=http://installmentloans.bid]bad credit installment loans[/url]

Pay Day Loans

[178.159.37.112]

2018-03-22 07:03:55

payday loans lender online installment loans installment loans [url=http://installmentloans.bid]installment loans[/url]

Direct Lender Loans

[178.159.37.112]

2018-03-18 18:03:16

online installment loans payday loans online instant approval debt consolidation for bad credit [url=http://installmentloans.bid]get a loan without credit[/url]

GuestAmuck

[46.161.9.63]

2018-03-13 14:03:17

guest test post [url=http://temresults2018.com/]bbcode[/url] html http://temresults2018.com/ simple

Money Loan

[46.161.9.61]

2018-03-12 18:03:24

installment loans for bad credit online installment loans installment loans [url=http://installmentloans.bid]installment loans[/url]

Fastest Payday Loan

[178.159.37.112]

2018-03-09 10:03:36

direct lender installment loans installment loans no credit direct lender installment loans [url=http://installmentloans.bid]installment loans[/url]

Amarjargal

[202.179.31.104]

2017-11-08 02:11:50

Аврагч багийнханд баяр хүргэе.Маш сайн ажиллаж эх хүүхдийн амийг аварчээ. Харин өрхийн эмч нарын маш хариуцлагагүй ажиллагаа байна даа.

E.Otgonsvren

[202.70.46.213]

2017-11-02 11:11:45

Mundag ym aa? Bayr hvrgey☺

Сэтгэгдэл үлдээх