<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

BBC: Есүс Буддын лам байсан

2018-02-27 12:20 657


Дэлхийд алдартай BBC агентлаг өөрийн баримтат киногоороо Есүс Христийг Буддын лам байсныг баталлаа. 

Дэлхийн хамгийн том медиа групп болох Британийн BBC агентлаг Есүс Христийг Буддист лам хүн байсан талаар баримтат кино хийжээ. 

Уг кинонд Есүс нь Исса хэмээх нэртэй хүн байсан бөгөөд Энэтхэг болон Төвдөд 16 жил гаруй хугацааг өнгөрүүлж, буддын гүн ухаанд нэвтэрсэн тухай өгүүлсэн байна.  Есүсийн "Алдагдсан он жилүүд"-ийн тухай өгүүлсэн энэхүү баримтат кино дуулиан тарьж, Есүс шүтдэг хүмүүсийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байна. 

BBC агентлагийн өгүүлснээр бол, Есүс Христ хэмээх нэрээр танил болсон Еврейн шашны тэргүүн, номлогч нь үнэндээ Буддын лам хүн байсан аж. Мөн түүнийг үнэндээ загалмайд цовдлогдоогүй, харин олон жил олон газар орноор бэрх аялал хийсэн хүн гэсэн байна.


Баримтат кинонд өгүүлснээр бол Есүс Христ Кашмирын Сринагар дахь Роза Бал сүм (Roza Bal Shrine)-д байсан тухай гардаг агаад энэ нь Есүсийн 13-29 насны хоорондох амьдралынх нь тухай мэдээлэл байдаггүй, тун нууцлаг байдалд их мэдлэг болохуйц мэдээлэл болж байгаа аж. Палестинд Есүсийн 13-29 насны үеийг "Алдагдсан он жилүүд" гэж нэрлэдэг байна.  Хэдий тийм ч 1887 онд Оросын доктор Николас Нотовитч "Есүс Христийн нууцлаг амьдрал" (The Unknown Life of Jesus Christ)-ыг бичихээр Энэтхэг, Төвөд, Афганистаныг зорьжээ.  

Н.Нотович Энэтхэгийн Лех хотын оройд орших Хемис хэмээх Төвдийн буддын шашны хийдэд очоод өөрийн өрөөсөн хугарсан хөлөө бүрэн эдгэрснийг мэдэрчээ. Нутгийн лам нар түүнд Төвөдөөс гаралтай хоёр том шар ботийг танилцуулсан бөгөөд "Гэгээн Иссагийн амьдрал" (The Life of Saint Issa) хэмээх уг хоёр цуврал ботид Бурхны хүү Есүс буюу Иссагийн тухай өгүүлсэн байжээ. Номонд Исса 1 дүгээр зуунд Израильд төрсөн, Ведийн эрдэмтэд түүнийг 13 наснаас нь эхлэн 29 нас хүртэл нь сургасан тухай дурдсан байжээ.        

Нэгэн лам тайлбарлахдаа "Исса бол 22 Буддагийн дараах анхны аугаа биваангирд үзүүлэгч байсан. Тэр бүх Далай лам нараас илүү. Исса бол бидний Эзний сүнснээс бүрдсэн. Биднийг гэгээрүүлж, шашны гэрэл гэгээг буцааж авчирсан хүн бол Исса. Түүний ачаар хүмүүс сайн, мууг ялгахтай болсон. Тэр өөрийг нь тарчилган зовоож үхэлд хүргэсэн харь хүмүүсийг уучилсан" гэсэн байна. 

 Эх сурвалж: саакnews.mn

Сэтгэгдэл үлдээх