<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

“Спэйшл Майнз”ХХК “ЭРДМИЙН БАЯР” хөmөлбөрийг хэрэгжүүллээ

2018-09-06 15:01 2216


 

“Спэйшл Майнз”ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлсэн “ЭРДМИЙН БАЯР” хөmөлбөрт 220 хүүхэд хамрагджээ.


 

Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсролын салбарт түлхүү анхаардаг. Энэ жилийн тухайд Мандалхайрхан багийн малчид, иргэдийн Баянхонгор аймгийн төвийн ерөнхий боловсролын сургууль болон Баян-Овоо сумын дунд сургуульд суралцдаг 1-12 ангийн 220 сурагчид иж бүрэн хичээлийн хэрэгслээр хангах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаа нь Баян-Овоо сумын хүүхэд, багачуудын эрдэм номын их аянд шамдах үйлсд хувь нэмэр оруулах зорилгыг өмнөө тавьсан байна.

 

Гадны хөрөнгө оруулалттай “Спейшл Майнз” ХХК нь дөрөв дэх жилдээ Монгол улсад олон улсын стандартын дагуу амжилттай үйл ажиллагаа явуулж буй цөөхөн үндсэн ордны уурхайнуудын нэг юм. Тус уурхайн 173 ажилтны 110 орчим ажилтан Баянхонгор аймгийн төв болон Баян-Овоо сумын харьяат иргэд байдаг аж. Компанийн зүгээс ажилтнаа сурган авч, тогтвортой ажлын байраар хангаж байна.

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд тус уул уурхайн компани байгуулагдасанаасаа хойш аймаг, сум, багийн боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, мал аж ахуйн салбарт 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тус компаниас орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалтыг тогтвортой хөгжлийн бодлого, хүртээмжтэй байдлыг баримталж, судалгаа шинжилгээн дээр суурилан, олон нийттэй эргэх холбоотой ажиллах зарчмаар хэрэгжүүлж байгаагаараа онцлог. Тухайлбал сүүлийн гурван сард Баян-Овоо сумын 4 багийн иргэдийг нарийн эмчийн үзлэгт хамруулж, 1-р багийн бүх хүүхдийг эх үрсийн баяраар баярлуулжээ. Одоогоор тус багт гүний худаг, 10 өвөлжөө барих хөрөнгө оруулалтыг шийдээд байна.

 

Энэ намрын туайд хур тунадас ихтэй, үер усны аюултай нөхцөл байдал үүссэн хэд хэдэн удаагийн цаг агаарын хүндрэл тохиосон. Үүнээс үүдэн Баянхонгор сумын төвд амьдардаг 31 мянга орчим иргэний ундны цэвэр усны гол шахуурга үерт автагдан онцгой байдал зарлаад байсан билээ. Тиймээс  аймаг, орон нутгийн удирдлагууд шуурхай ажиллаж үерийн далан сэргээн засварлах ажлыг эхлүүлэхэд тус компани техник, эдийн засгийн бүхий л талаар тусалж хамтран ажиллажээ. Мөн тус үерийн улмаас Баянхонгор сумын ногоо тариалдаг 30 орчим иргэний хашааны талбай, цэргийн анги зэрэг хувь хүн, байгууллагын газарт хөрсний бохирдол үүсэх нөхцөл байдлыг үнэлэн ариутгал, халваргүйжүүлэлт хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласан.

 

Тус уул уурхайн төсөл нь улсын эдийн засагт оруулах шууд хувь нэмэр, нийгмийн хариуцлага, орон нутагт оруулсан хөрөнгө оруулахаас гадна тогтвортой ажлын байрыг орон нутагт бодитойгоор бий болгон ажиллаж байна. 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Амжилт

 

[139.5.217.81]

 

2018-09-06 09:09:32

сайн байна


Boldoo

 

[103.206.195.233]

 

2018-09-06 08:09:23

Bayarlalaa ta buhendee, ih ajil hiij heregjuuljee, Ajliin undur amjilt husie.


Bathuu

 

[183.81.171.138]

 

2018-09-06 07:09:44

yamar saihan hamt olon be. Huuhed bol Mongoliin ireedui shuu Bayarlalaa ta buhendee.


bayan ovoo

 

[103.206.195.233]

 

2018-09-06 07:09:33

ajliin amjilt


malchin

 

[64.119.17.135]

 

2018-09-06 07:09:14

Ene kompani hamt olon bayrlalaa



Сэтгэгдэл үлдээх