<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ФОТО СУРВАЛЖЛАГА: Баянхонгор аймаг байгуулагдсаны 76, Баянхонгор хот байгуулагдсаны 60 жилийн баярын хурал

2017-07-20 22:17 1409

Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, аймаг байгуулагдсаны 76 жил, Баянхонгор хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр наадмын баярын хурал боллоо. Энэ үеэр төр нийгэмдээ хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн зарим хүмүүсийг аймаг, Засгийн газар, төрийн дээд одон медалиар шагналаа. 

Баярыг хурлыг нээж аймгийн Засаг дарга Г.Батжаргал үг хэлсэн бол баярын хурлын илтгэлийг Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Баянхонгор хотын захирагч Ж.Мөнхсоёл хэллээ. Түүний аав мөн Баянхонгор сумын Засаг даргаар ажиллаж байсныг тэрээр хүндэтгэлийн индрээс онцлон тэмдэглэж, 60 жилийн түүхтэй эл хотын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэдгээ хэлж байлаа. 

Мөн уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, М.Билэгт нар хүрэлцэн ирж, баянхонгорчууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.