<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ЧУУЛЛАА

2017-09-26 13:34 359

Сүрьеэ өвчний талаар төрөөс баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх зоилготой Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын санаачлагаар Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран Баянхонгор аймагт “Сүрьеэгүй ирээдүйн төлөө” чуулга-уулзалт, сургалт-хэлэлцүүлгийг  аймгийн болон сумдын засаг дарга, Эрүүл мэндийн газарын мэргэжилтэнгүүд, Нэгдсэн эмнэлэг лаборант , сүрьеэгийн диспансер, сумын эрүүл мэндийн төвийн эмч, лаборант сумын эрүүл мэндийн нийгмийн ажилтан, аймгийн болон сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнүүд зэрэг нийт 200 хүн оролцсон сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү чуулга уулзалтын үр дүнд анхан шатны засаг захиргааны байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын уялдаа сайжирч, сүрьеэгийн тусламж үйлчилгээ, сүрьеэгийн сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх  хүн амыг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, бүрэн эмчлэх, сүрьеэтэй өвчтнийг ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, нийгэм халамжийн үйлчилгээг цогцоор нь хүргэх мэдлэг, мэдээлэлтэй болоход нэн чухал  ач холбогдолтой сургалт болж өнгөрлөө.

 

 


Сэтгэгдэл үлдээх