<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ 99 ААН-Д БАЯНХОНГОР АЙМГИЙН “РМБ”, “БАЯЛАГ ДУЛААН” ХХК НАР БАГТЛАА

2017-05-20 23:29 1006

Засгийн газрын шийдвэрийн даргуу 2000 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ дагуу 17 дахь жилдээ өнөө жил “Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриан дор тэмдэглэж байна.

Баянхонгор аймгийн Татварын хэлтэс 2016 онд 9 тэрбум 921 сая төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Татварын албыг орчин үеийн мэдээллийн технологид түшиглэн татвар төлөгчдийн итгэлийг хүлээсэн шуурхай, ил тод, шударга үйл ажиллагаатай байгууллага болох зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллага, санхүүгийн чиглэлийн байгууллагуудын дунд “Хөх бүрдний эх” ХХК-ний нэрэмжит “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэн сайн мэдэх вэ” АСК тэмцээн, ЕБС, Их дээд сургууль, коллежийн оюутан сурагчдын дунд “Гал хонгор” ХХК-ний нэрэмжит Монгол үндэсний хэлбэртэй, татварын агуулгатай хүүхэд залуучуудын сэтгэхүй хөгжүүлэх  тоглоомын уралдаан, ЕБС-ийн сурагчдын дунд “Баялаг Өлзий” , “Баялаг Орд” ХХК-ний нэрэмжит зохион бичлэг, гар зургийн уралдаанийг тус тус зохион явуулсан бол “RMB”, “Баялаг Дулаан” ХХК-ний нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг 05-р сарын 12-14-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд шилдэг татварын төлөгчдөд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс 05-р сарын 8-ний өдөр хийлээ. Эл үйл ажиллагаанд татвар төлөгч ААН-үүд, иргэд хөдөлмөрчид, аймгийн удирлагууд оролцож уралдаан тэмцээнд амжилттай оролцсон оюутан сурагчдад шагналыг гардуулсан юм.

Баянхонгор аймгийн 2016 оны шилдэг татвар төлөгч ААН, байгууллагаар “Хаш Гоёо”, “Хонгорын Хүдэр” ХХК-иуд, шилдэг татвар төлөгч иргэнээр О.Лхам-Эрдэнэ, Б.Батсайхан нар, санхүү, эдийн засгийн шилдэг ажилтнаар П.Баасанхүү нар шалгарч хөдөлмөр бүтээлээ өндрөөр үнэлүүллээ.

Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлэн улс орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаныг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын шилдэг татвар төлөгч ААНэгжээр “RMB”, “Баялаг Дулаан” ХХК-иудыг тодруулсан ба Монголын татварын албаны дээд шагнал Цом, батламжийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.

Монгол Улсын шилдэг татвар төлөгч 99 ААНэгжид багтсан “RMB” ХХК нь дулаан үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, барилга угсралт, харуул хамгаалалт гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 2000 оноос хойш таван төрлийн татварыг улсад хуулийн хугацаандаа шударга төлсөөр ирсэн Баянхонгор аймгийн томоохон ААНэгж юм.

Мөн МУ-ын шилдэг татвар төлөгч болсон “Баялаг дулаан” ХХК нь дулаан үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба аймгийн 18 ААН, байгууллага болон  510 айл өрхийг найдвартай дулааны эх үүсвэрээр хангадаг байна.

Монгол улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдал, ард түмний соёл боловсрол, ахмад үеийхний халамж тэтгэвэр, иргэдийн өмнө тулгамдсан нэн тэргүүний тэргүүний асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг эрхэм татвар төлөгчиддөө амжилт хүсье.

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


flitfymolij

 

[46.161.9.18]

 

2017-12-01 21:12:08

FnuaH1 <a href="http://wgcyhnfwhoas.com/">wgcyhnfwhoas</a>, [url=http://haqsgyfppory.com/]haqsgyfppory[/url], [link=http://ugfrrkwzoadp.com/]ugfrrkwzoadp[/link], http://rleiwybdsmrv.com/


flkdxus

 

[46.161.9.18]

 

2017-12-01 15:12:47

uzVgEG <a href="http://gijeyiqgckrr.com/">gijeyiqgckrr</a>, [url=http://gsoqsypiuvbj.com/]gsoqsypiuvbj[/url], [link=http://xbttevawlrme.com/]xbttevawlrme[/link], http://ihcuoukqpxli.com/


Caseyjog

 

[178.137.166.8]

 

2017-09-22 05:09:17

<a href=https://www.viagrapascherfr.com/>Show more>>></a>


Stafon

 

[5.188.211.170]

 

2017-07-14 00:07:20

We've areivrd at the end of the line and I have what I need!



Сэтгэгдэл үлдээх