<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

"ГОВИЙН ХААН" ЛАМЫН ГЭГЭЭНИЙ УЛААН ТЭМЭЭ

2017-10-10 17:49 358

ФОТО СУРВАЛЖЛАГА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: https://www.facebook.com/eene.enkhjin

Дэлхийд ховордсон хоёр бөхтэй тэмээг маллах уламжлалт зан үйлийг сэргээж олон нийтэд сурталчлан танилцуулж, түүнээс гарах ашиг шим, бүтээгдэхүүн үзмэрүүдээр дамжуулан тухайн бүс нутгийн аялал жуулчлалын брендийг бий болгох зорилгоор тэмээний баярыг зохион байгууллаа.  “Ламын гэгээний улаан тэмээг тэмдэглэх баяр”-ыг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Баянлиг сумын Засаг даргын Тамгын газар, Баянлиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Хөгжимт драмын театр, Цагдаагийн газар, Монгол хан экспедишн ХХК нар хамтран 2017 оны 10 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Баянлиг сумын нутаг “Хөөврийн гол”-д зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг монгол улсын аялал жуулчлалын бодлого төлөвлөгөөтэй уялдуулан Баян-Өлгий аймгийн бүргэдийн баяр, ӨМӨЗО-ны Эзнээ хошуунд зохион байгуулагддаг Алтан Тооройн баяр, Өмнөговь аймгийн Хонгорын элсэнд зохион байгуулагддаг Элсний баяртай уялдуулан жил бүрийн 10 дугаар сарын эхний 7 хоногийн амралтын өдөр зохион байгуулахаар болж байна.