<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Баянхонгорын оюутан залуусын спортын тэмцээн энэ сарын 25, 26-нд болно

2017-11-13 11:00 3249


Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Үндэсний Шагайн харвааны Баянхонгор аймгийн салбар холбооны тэргүүн, Их богд дэвжээний удирдах зөвлөлийн гишүүн Бэгзсүрэнгийн Энхтүвшингийн санаачлагаар Бууцагаан сумын оюутан залуучуудын холбооноос зохион байгуулдаг гар бөмбөгийн болон сагсан бөмбөгийн тэмцээн  дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээнийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч,  Б.Батсуурь, М.Мөнхбат, Б.Батбаяр, Ц.Энхтөр нар дэмжин, хамтарч байгаа аж.


Тэмцээн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар цогцолбор сургуулийн зааланд болно.

Тэмцээнд Бууцагаан, Баацагаан, Баянцагаан, Баянбулаг, Баян-Өндөр, Бөмбөгөр, Хүрээмарал сум, аймгийн төвийн долоо, есдүгээр багийн оюутан залуучууд оролцох боломжтой аж.

Шагналын сан: Төрөл тус бүрийн дүгээр байр 350000 төгрөг

2 дугаар байр тус бүр 300000 төгрөг

3 дугаар байр тус бүр 250000 төгрөг

Шилдэг тоглогч 4 хүн шалгаруулж тус бүр 50000 төгрөгөөр шагнана. 

Ивээн тэтгэгч: Төөгийтакс ТМЗ ХХК

Зохион байгуулагч:  Бууцагаан сумын Оюутан залуучуудын холбоо

Холбоо барих утас: 9811-2171 



Сэтгэгдэл үлдээх