<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

100 саяын сургалтын төлбөрийн тэтгэлэг зарлагдлаа

2017-08-17 13:56 1085

Энэ жил Монгол Улсын төрийн болон төрийн өмчийн оролцоотой зарим хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежуудад бакалаврын боловсрол эзэмших өдрийн ангид анх удаа элсэн суралцаж байгаа Баянхонгор аймагт байнга оршин суух хаягтай иргэнд оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын санаачилгаар орон нутгийн өмчит ”Корундгео” ХХК-ний санхүүжилтээр шалгаруулан олгохоор болсон.

Тэтгэлэгийн нийт санхүүжилт 100 сая төгрөг байх юм. Урьд хожид Баянхонгор аймагт хүний хөгжил, боловсролын салбарт орон нутгаас ийм хэмжээний тэтгэлэгийг олгож байгаагүй.

Тэтгэлэг хүсэгчийн материалыг 8 дугаар сарын 20 хүртэл аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-т хүлээн авах юм. Ирсэн материалыг 8 дугаар сарын 25-ны дотор Засаг даргын томилсон комисс шалгаруулж, олон нийтэд ил тод зарлана. Шалгаруулах комиссыг хөндлөнгийн нөлөөлөлд автахаас сэргийлж шалгаруулалтын өдөр нэрсийг тодруулж ажиллуулах аж.

100 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХЫГ ХҮСВЭЛ ТА ДАРААХ МЭРГЭЖЛЭЭР, НЭР БҮХИЙ СУРГУУЛИУДАД ЭЛСЭХ ЭРХИЙН БИЧГЭЭ АВСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙ.



Тэтгэлгийн журамтай танилцна уу. 

УИХ-ЫН ГИШҮҮД, АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

 ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ  ОЮУТНЫ СУРГАЛТЫН

 ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

 

1.Нийтлэг үндэслэл

1.1.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.1-т заасны дагуу Монгол Улсын төрийн болон төрийн өмчийн оролцоотой зарим хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежуудад бакалаврын  боловсрол эзэмших өдрийн  ангид  анх удаа элсэн суралцаж байгаа   Баянхонгор аймагт байнга оршин суух хаягтай иргэнд оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг (цаашид "Тэтгэлэг" гэх) олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.

2.Ерөнхий зүйл

2.1.Тэтгэлгийг  тус аймгаас УИХ-д  сонгогдсон  гишүүд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын санаачилгаар орон нутгийн өмчит ”Корундгео” ХХК-ний  санхүүжилтээр  жил бүр  шалгаруулан олгоно

2.2.Орон нутагт чухал шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх, суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд  хөшүүрэг болох,   амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг  урамшуулах, дэмжих зорилгоор уг тэтгэлгийг олгоно

2.3.Тэтгэлгийг аймгийн Засаг даргын  захирамжаар баталсан жагсаалтад багтсан их дээд сургууль, коллежуудад мөн захирамжаар баталсан орон нутагт нэн  чухал шаардлагатай мэргэжлийн  жагсаалтад  тусгагдсан мэргэжлээр суралцах эрх авсан  Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайдын  2016 оны 9 дүгээр сарын 29-ний  өдрийн А/08 тоот тушаалаар баталсан амьжиргааны  түвшингээр  502,567 онооноос доош оноотой өрхийн дараах шалгуурыг хангасан  оюутнуудад олгоно.

2.4.Энэхүү тэтгэлгийг 2017-2021 оныг хүртэлх хугацаанд олгох бөгөөд цаашид үргэлжлүүлэх эсэхийг санаачлагчид хөрөнгө оруулагч талтай хамтран шийдвэрлэнэ

2.5.Тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг сонгон шалгаруулах ажлыг аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсэг хэрэгжүүлэх бөгөөд аливаа нөлөөнд үл автах байдлаар зохион байгуулна

2.6.Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн оюутнуудын материалыг тухайн жилийн 8 дугаар сарын 20-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны,  удирдлагын хэлтсийн Хүний нөөц, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн хүлээн авч, 8 дугаар сарын 25-ны дотор ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дүнг зарлана

2.

3.Тэтгэлэгт хамруулах шалгуур үзүүлэлт, тэтгэлэг олгох хувь хэмжээ, тэтгэлэгт хамрагсдад тавих шаардлага

              3.1.Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан  оюутнуудад  дараах  шалгуур үзүүлэлтийн дагуу  доорх  хувь хэмжээгээр тэтгэлгийг  олгоно.

3.1.1.Монгол Улсын  их дээд сургуулийн бакалаврын ангид анх удаа, өдрийн ангид  элссэн байх

3.1.2.Элсэлтийн  Ерөнхий  Шалгалтад   дундаж   оноо  600-аас  дээш  авч,  орон нутагт чухал шаардлагатай мэргэжлийн чиглэлээр журмын шаардлага хангасан сургуульд элссэн  байх

3.1.3.Суралцах мэргэжлийнхээ онцлог өнөөгийн хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлох чадвартай байх

 3.1.4.Ерөнхий боловсролын сургуулийг “А” үнэлгээтэй төгссөн оюутанд сургалтын төлбөрийг 100 хувь олгоно

             3.1.2.Гурван хүүхэд нь зэрэг оюутнаар суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд  оюутны  сургалтын төлбөрийг амьжиргааны баталгаажих  түвшинг  харгалзахгүйгээр  100  хувь  олгоно

3.1.3.Энэхүү журмын шаардлагыг хангасан, тэтгэмж авах хүсэлтээ ирүүлсэн бусад хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургууль төгссөн үнэлгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор байр эзлүүлэн, тухайн жилд хуваарилагдсан санхүүжилтэд багтаан сургалтын төлбөрийн 50-70 хувийн тэтгэлэг олгоно

3.2.Тэтгэлэгт хамрагсдад дараах шаардлагыг тавина.

3.2.1.Тэтгэлэгт хамрагдагч нь  чадварлаг  мэргэжилтэн  болохын  тулд  авьяас, мэдлэг, чадвараа  дайчлан  суралцдаг байх

3.2.2.Бүтээлчээр  бие  даан  суралцах  чадвар  эзэмшихэд анхаарч, сурах мэдэхийн төлөө эрэл хайлт байнга хийдэг байх;

3.2.3 Өөрийн сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой, цаашид тогтвортой ажиллах хүсэл, эрмэлзэлтэй байх

3.2.4 Олон  нийтийн  ажилд  идэвх  санаачилгатай оролцож  бусдыг  манлайлдаг байх; 

3.2.5.Жилд 2-оос доошгүй удаа оюутны эрдэм шинжилгээний бага хурал симпозиумд оролцож илтгэл тавих

4.Бүрдүүлэх бичиг баримт

4.1.Тэтгэлэгт хамрагдахыг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан  өргөдөл /гараар бичсэн байх/

4.2.Элссэн их, дээд сургууль, коллежид сурах эрхийн бичгийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан хувь

 

3.

4.3.Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбарыг  нотариатаар  баталгаажуулсан хувь.

4.4.Иргэний үнэмлэхний нотариатаар  баталгаажуулсан  хувь.

4.6 Багийн Засаг даргын тодорхойлолт.

5.Тэтгэлгийг  цуцлах үндэслэл

5.1.Тэтгэлэгт хамрагдагч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай  гэрээ байгуулах бөгөөд дараах тохиолдолд гэрээг цуцална.

5.1.1.Өөр мэргэжлээр суралцахаар болсон.

5.1.2.Тухайн хичээлийн жилд үзэх кредит цаг гүйцээгүй

5.1.3.Тухайн хичээлийн жилийн голч дүн 3.0-с доош бол

5.1.4. Гэмт хэрэгт холбогдсон бол

5.1.5.Тухайн хичээлийн жилд 2-оос доошгүй удаа оюутны  эрдэм шинжилгээний бага хурал, симпозиумд оролцож илтгэл тавиагүй бол

6.Санхүүжилт:

6.1.Жил бүр  суралцагчийг шалгаруулан 4 хүртэлх жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ.

6.3.Тэтгэлэгт  хамрагдахаар шалгарсан  суралцагчид   эрхийн  бичгийг олгох бөгөөд  тэтгэлгийг  сурч  буй сургуулийн  дансаар шилжүүлнэ.

6.4.Тэтгэлэгт  хамрагдагч нь  хууль бусаар зарцуулахыг хориглоно.

7.Бусад

7.1.Энэхүү журам нь хоёр дахь дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид хамаарахгүй.

           7.2.Тэтгэлэгт хамрагдагч нь тухайн сургуулиа төгсөж, сургууль төгссөн дипломыг  эх хувийг ажиллах гэрээ дуустал аймгийн Засаг даргын Тамгын газарт хадгалуулна.

7.4 Тэтгэлэгт  хамрагдагч нь сургуулиа төгссөний дараа аймаг орон нутгийн аль хэрэгцээт газар ажиллах үүрэг хүлээх бөгөөд уг асуудлыг гэрээгээр зохицуулна

7.3.Тэтгэлэгт  хамрагдагч нь  сургуулиа хүндэтгэх шалтгаангүйгээр төгсөж чадаагүй тохиолдолд тэтгэлгээр авсан төлбөрөө 100 хувь эгүүлэн төлнө.

 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Zochin

 

[66.181.165.28]

 

2017-08-18 03:08:50

Zobhon 1 eer kura gej bn tsaashid 4n jil olgoj bn gej bn shde


Бадамханд

 

[27.123.212.134]

 

2017-08-18 02:08:24

Энэ тэтгэлэг зөвхөн 1р курсэд элсэн орж байгаа оюутнуудад хамааралтай юу? Ахлах курсынхэн хамрагдах болохуу хариу



Сэтгэгдэл үлдээх