<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Ц.Энхтөр: БИД 50 ЖИЛИЙНХЭЭ ОЙГ АРВАН ЖИЛ ДУРСАГДАН ЯРИГДАХААР ЗОХИОН БАЙГУУЛНА

2019-06-12 22:44 2949

Энэ жил Баянхонгор аймгийн “Эрдэнэмандал” сургууль түүхт 50 жилийн ойтойгоо золгож байна. Энэхүү ойн арга хэмжээний хүрээнд тус сургуулийн хамт олон ямар ажил өрнүүлж, юу хийхээр төлөвлөсөн талаар тус сургуулийн захирал Ц.Энхтөрөөс тодрууллаа.


-50 жилийн түүхтэй томоохон сургуулийн тэгш ой таны удирдаж буй цаг үетэй давхцаж байна. Үүрэг хариуцлага, хийх ажил гээд амьсгаа өндөртэй явна уу?

-Өөрийн гэсэн түүхтэй, үе үеийн мундаг хүмүүсийн ухаан, ур чадвараар өнөөг хүрсэн энэ сургуулийг энэ цаг үед авч явж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Товчхон түүх хэлэхэд л ямар аугаа цаг хугацааг туулж өнөөдөр ирснийг ойлгож болно. Манай сургууль 1969 оны дөрөвдүгээр сарын 16-нд Хөх толгойн бага сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан. 1978 оныг хүртэл бага сургуулиараа явж байгаад найман жилийн сургууль болж өргөжсөн байдаг. Баянхонгор аймагтаа анхны Улсын тэргүүний бага сургууль. Монгол Улсын найм дахь бага сургууль.  

Өнөөдөр манай сургууль 1200 орчим сурагчтай. 110 гаруй багш, ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. Манай сургуулийн 650 орчим сурагч бага боловсролд суралцаж байгаа бол дунд боловсролд 350 орчим сурагч, үлдсэн 200 гаруй сурагч ахлах ангид суралцдаг. Одоо ажиллаж, сурч байгаа эрхэм хүмүүсийн хувьд миний адилаар догдолж, хамтдаа хийж бүтээхийн төлөө зүтгэж байна. Хүн бүрийн хүчин чармайлт, дэмжлэгтэйгээр бид  өндөр зохион байгуулалттай, хожим 60 жилийн ой хүртэл дурсагдахаар тэмдэглэн өнгөрүүлнэ гэж зорьж байна. Сэтгэлд багтсан зүйл амьдралд хэрэгжих боломжтой байдаг. Бидний сэтгэлд багтсан. Ямар ч байсан ойгоо үе үеийн төгсөгчид, багш, ажилчдынхаа сэтгэлд хүртэл хийхийн төлөө ажиллаж байна.

Ойн хүрээнд 50 бүтээлч ажил хийхээр зорьсон юм билээ. Эдгээр ажлуудаас онцолж заримыг нь та уншигчдад сонирхуулаач?

Аливаа ажлыг маш сайн төлөвлөж байж санасандаа хүрдэг. Энэ утгаараа бид 2017 оноос л ойг угтсан ажлаа эхлүүлсэн. Манай сургуульд 2007 оноос хойш их засварын ажил хийгдээгүй. Багахан урсгал засварын ажил хийгдэж байсан байдаг. 

2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 937 сая төгрөгийн өртөгтэй спорт заал цогцолбор ашиглалтад орсон. Энэ заал манай сургуулийн төдийгүй орон нутгийн хэмжээнд ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон. 2018 онд улсын төсөвт 1.3 тэрбум төгрөг 100 хүүхдийн дотуур байр барихаар суусан. Сонгон шалгаруулалт дуусаж барилгын ажил эхлэхэд бэлэн болсон.

2012 оноос эхлэн сургуулийн барилгын дээвэр муудаж, ус дусах болсон. Энэ байдлаас үүдэж мөөгөнцөр бий болж, хоёр давхрын анги танхимд хүртэл хичээллэх боломжгүй болж байсан. Тиймээс 2017 онд сургуулийн барилгын дээврийг засварлах хөрөнгө шийдэгдэж байсан бол  дараа жил нь орон нутгийн дэмжлэгтэйгээр дотор засварын ажлыг хийж, манай багш, сурагчид мөөгөнцрийн илэрцгүй гэсэн шинжилгээний хариу гарч байгаа.

2018 онд 80 сая төгрөгийн гадна пасадны хөрөнгө шийдэгдсэн. Засварын ажил хийгдэж байна. Мөн манай сургууль 80 сая төгрөгийн өртөгтэй стандартын шаардлага хангасан хөл бөмбөгийн талбайтай болохоор ажил нь эхэлчихсэн. Ойгоос өмнө ашиглалтад орно. 40 сая төгрөгийн өртөг бүхий гадна тоглоомын талбай, элсний волейболын талбайн ажил эхэлчихсэн явж байна.

Маш их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Ойгоосоо өмнө танай хамт олон хол, ойрын зочид төлөөлөгчдөө хийсэн ажилтай, хэлэх үгтэй угтах нь. Үе үеийн багш, ажилчид, төгсөгчдөдөө хандаж уриалга хэлэх үү?

Сургуулийн маань ой аймгийн баяр наадамтай нэгэн зэрэг болно. Долдугаар сарын 9-11-ний хооронд болох учраас үе үеийн багш, ажилчид, төгсөгчид маань гэр бүл, найз нөхдийн хамтаар төрсөн нутаг, төрөлх сургуулийнхаа ойд нэгэн зэрэг оролцох боломжтой. Тиймээс сургуулийнхаа өнгө төрхийг харж, сурч, ажиллаж байсан үеийнхээ түүх дурсамжийг хуваалцаж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилтэй танилцаарай гэж урьж  байна. Та бүхнийгээ манай хамт олон халуун дулаанаар хүлээн авч, Эрдэнэмандал сургуулиар овоглосон багш, ажилчид, сурагчдынхаа эрдэм мэдлэг, авьяас чадвар, амжилт ололтоо дэлгэн харуулах болно. Та бүхэн заавал ирээрэй.  

Б.БАТ

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Т.уранчимэг

 

[66.181.161.117]

 

2019-06-13 10:06:25

Ойн баяраа угтсан их ажил хийж бүтээж байгаа хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье та бүгд минь их ажилсаг нөхөрсөг сайхан хамт олон амжилт амжилт амжилт


Ц ганганнавч

 

[66.181.161.28]

 

2019-06-13 07:06:54

сайн бна уу ууган сургууль минь гоё болжээ энэ сургуульд 1976 онд 3анги тѳгсѳж байлаа энэ сургуулийн захиралаар Доржсүрэн багш ажилжсан понерийн удирдагсчаар Цэрэн багш байсан мѳн дуусчин Сосорбарам гавьяат маан бас багшилж байлаа олон сайн багш нар байсан тѳрѳлѳх сургуулийн ой болох гэж байгаа маш их талархаж байна танай хамт олон ажилийн ѳндѳр амжилт хүсье би ѳѳрѳѳ аймагтаа ажил хѳдѳлмѳрийнхѳѳ гарааг эхэлсэн одоо насны амаралтандаа байгаа улаанбаатар хот


zochin

 

[66.181.161.46]

 

2019-06-13 05:06:50

hunii ehluulsen ajilaar lobbi hiideg zahiral bhuu yadaj ezniig ni urichihaad ambits huumuur duu enhturuuu kkkk


Batsolonho

 

[66.181.183.133]

 

2019-06-13 05:06:16

Tanid bolon ajliin hamt olondo ajil iin ondor amjilt hvsey.oigoo hvleen suuj odor shongvi ih ajiliin ard garj ta bvhende. Ih amjiltiig hvsey. Mania sur goy bolson bn . Ene bvhen ta bvgd iin min ach gawyaa shvv. Ta nartaa amjilt bvteeliin ondor amjilt husey


Нансал

 

[66.181.161.124]

 

2019-06-13 05:06:14

Манай сургуулийн удирдлага багш ажилчдаа ойгоо угтаж их ажил хийж байгаад улам их амжилт хүссэн ёрөөж эрүүл энхийг хүсье


Сүрэн Б

 

[122.201.21.170]

 

2019-06-12 22:06:56

Сургуулийн үё үёийн сурган хүмүүжүүлэгчид,ажилчид,төгсөгчдөд оын баярын мэнд хүргэж амжилт бүтээл,сайн сайхныг хүсьё!Уламжлалгүй шинэчилэл гэж юу байхав дээ захиралаа!? Сургуулийн шавийг тавьж,шанхийг нь анх татсан Хөх толгойн бага сургууль /захирал Доржсүрэн агсан/-ийн цөөхөн гэртэй цомхон хамт олныг санаж байна.Тэр хүмүүсээс өнөөдөр цөөхөн хүн үлдсэнийг та гадарлаж байгаа юу! Ой гээд будаг шунх,бүтээн байгуулалтаас гадна үё үёийн асаалттай танк шиг армийн байлдагчдыг та энэ янзаараа тийм ч сайн гадарлахгүй л санагдана.Олны хүч оломгүй далайд аливаа ой болдгоороо заавал сайхан болдог.ТАНАЙ ХАМТ ОЛОНД АМЖИЛТ ХҮСЬЁ!


Мөнхжаргал

 

[66.181.161.82]

 

2019-06-12 18:06:23

Ойгоо угтаж сайхан бүтээн байгуулалт хийж байгаа юм байна нийт сургуулийн удирдлагууд багш ажилчид.д баяр хүргье



Сэтгэгдэл үлдээх