<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Монголын рок, попын шилдгүүд Баянхонгорт тоглоно

2017-07-17 20:26 2715

Ардын хувьсгалын 96 жил, аймаг байгуулагдсаны 76 жил, Баянхонгор хотын түүхт 60 жилийн ойн баяр наадмын хүрээнд Төрийн далбааг цэнгүүлэх “Баянхонгорчуудын бахархалын өдөр”-ийн шоу тоглолтыг энэ сарын 20-ны өдрийн 19 цагаас Тусгаар тогтнолын баганат талбайд зохион байгуулахаар болжээ.  


Тоглолтын зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол Болгар Гео ХХК ажиллаж байгаа аж.

Шоу тоглолтод, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Дашдондог, Никитон хамтлагийн дуучин Батчулуун, СТА Б.Баярцэцэг, СТА Отгонбаяр, дуучин Тулга, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Sweetymotion, Мотив, S4,  Үзэсгэлэн гоо, Монгол Болгар Гео ХХК-ийн дэргэдэх Хобби зэрэг 20 гаруй хамтлаг дуучид ая дуугаа өргөхөөр болжээ.

Баянхонгор хотноо болж буй энэ зуны задгай талбайн хамгийн том шоу тоглолт гэж нэрлэгдэж буй уг арга хэмжээ нь аймгийн ЗДТГ-аас Баянхонгор сумын түүхт 60 жилийн ойг угтаж иргэддээ зориулж буй гэнэтийн бэлэг гэнэ.

Монголын томоохон хамтлаг, дуучид ирж ая дуугаа өргөхөөр болж буй уг тоглолт үнэ төлбөргүй болох тул баянхонгорчууд та бүхнийг нэгэн үдшийг хамтдаа дуулж бүжиглэж өнгөрүүлэхийг зохион байгуулагчдын зүгээс урьсныг дуулгая. 


Сэтгэгдэл үлдээх