<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Баянхонгор: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГОВИЙН СУМДАД АЖИЛЛАЛАА

2018-05-04 23:00 929


Аймгийн Засаг дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Баянговь, Баянлиг, Богд, Жинст, Өлзийт говийн сумдад ажиллалаа.


Аймгийн Засаг дарга дээрх сумдад таван сарын өмнө ажиллахдаа иргэд хөдөлмөрчидтэй уулзаж тэдний санал, хүсэлтийг хүлээн аваад байсан. Тэгвэл энэ удаагийн албан томилолтоор өмнө тавьсан иргэдийн санал хүсэлтийг таван сарын хугацаанд хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг өгөх, 2019 оны төсвийн төсөлд хөдөөгийн сум, багийн иргэдийн зүгээс гаргаж буй саналыг авч, сум орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.


Дашрамд дуулгахад энэ удаагийн аймгийн Засаг дарга Г.Батжаргалын сумдын иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалт ярилцаад өнгөрөх биш өмнөх уулзалтаар иргэдийн зүгээс тавьсан асуудал нэг бүрийг хэрхэн шийдвэрлэснээ тайлагнаж, цаашид юу хийх талаарх санал нэг бүрийг авч шийдвэрлэх үүргийг авч тодорхой хугацааны дараа мөн эргэн тайлагнахаараа онцлог байв.


Дөрөвдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд нийтдээ 202 мянган толгой мал зүй бусаар хорогдсон тоо байна. Гэвч өнгөрөгч сарын сүүлээр унасан хур тундас газарт чийг өгч, малчдын сэтгэлийг сэргээжээ. Нөгөө талаар өнгөрсөн өвлийн бэлтгэлийг малчид, сум, аймаг сайн хангасан нь өвөл, хаврыг харьцангуй эрсдэл багатай давахад нөлөөлсөн байна. Нөгөө талаар нэг кг ноолуурын үнэ 100 мянган төгрөгөд хүрсэн нь малчдын хувьд таатай мэдээ юм. Тиймээс нар наашилж, ногоо өндийсөн энэ өдрүүдэд өвөл, хаврын тарчиг цагийг зутруухан өнгөрүүлсэн малчин түмний нуруу тэнийж, сэтгэл сэргэжээ. Гэхдээ хаа хаанаа хариуцлагаа сулруулалгүй ажиллахын чухлыг малчид төдийгүй сум, аймгийн удирдлагууд хүлээн зөвшөөрч байна.


Энэ онд Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт 36,2 тэрбум төгрөгөөр 23 ажил, арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгө 5,2 тэрбум төгрөгөөр 45 ажил арга хэмжээ хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажил, арга хэмжээ бүр иргэдийн амьжиргааг дэмжсэн, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байна. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөний хэмжээ 2017 онд нэг тэрбум орчим төгрөг байсан бол энэ онд 3,7 тэрбум болж өсжээ. Ингэснээр сумдын Сум хөгжүүлэх санд хуваарилагдах мөнгөний хэмжээ нэмэгдэж, сум өөрийн хэмжээнд төлөвлөсөн ажил арга, хэмжээг хийх боломжийг бий болгохын зэрэгцээ бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байна. Энэ бүхэн 2016 онд хасах үзүүлэлттэй байсан Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсч 2017 оны эцэст 5,1 хувийн өсөлттэй гарсантай холбоотой.


Сумдад ажиллах үеэр иргэдийн зүгээс анхаарахыг хүссэн нийтлэг асуудлууд байв.



А ДАНСНЫ ЛАВЛАГААГҮЙ МАЛЧИД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА


Тухайлбал, малчдын тэтгэврийн насыг наашлуулсантай холбоотойгоор А данс хөтлөлтийн архивын лавлагааг авахад хүндрэлтэй байгаа юм. Малчдын ажилласан жилийг баталгаажуулахын тулд нэрийн дансыг үндэслэн тогтоодог. Гэтэл 1990-ээд оны эхэн үеийн төрийн байгууллагын үйл ажиллагааны сул байдлаас үүдэж олон малчны баримтууд архивд бүртгэгдээгүй, сум, багтаа устсан, алга болсон байдаг. Тухайн малчин тэтгэврээ тогтоолгохын тулд аймгийн төвд ирж архивын лавлагаа авах ёстой. Гэтэл лавлагааг авахад 14 хоног хүлээх, улмаар лавлагаа гарч ирээгүй нөхцөлд шүүхээр тогтоолгох гээд хүндрэлүүд байна. Тиймээс уг асуудлыг нэг мөр шийдэж малчдыг чирэгдүүлэхгүй байхад анхаарахыг хүсч байв. Энэ хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга холбогдох газарт хууль журмын дагуу санал хүсэлтийг уламжлах, малчдыг чирэгдэлгүй болгох талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлж байлаа.


СУМДЫН АХМАДУУД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛТАЙ БОЛЖЭЭ