<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ШАРГАЛЖУУТ ТОСГОНЫ 75 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ БОЛОВ

2018-01-29 21:10 510


Улсын төсвийн хөрөнгө оруулалт нэг тэрбум 29 сая төгрөгөөр Баянхонгор сумын Шаргалжуут наймдугаар багт 75 хүүхдийн цэцэрлэгийг "Очир заан" ХХК барьж, өнгөрөгч оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн юм.

Өнөөдөр тус цэцэрлэгийн нээлт болж Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын бие төлөөлөгч Цэнд нарын албаны төлөөлөл оролцлоо.


Тэд цэцэрлэгийн хамт олонд ажлын амжилт хүсээд аймгийн ЗДТГ-аас иж бүрэн компьютер, Баянхонгор сумын ЗДТГ 500 мянган төгрөгийн хандивыг цэцэрлэгийн материаллаг баазийг бэхжүүлэхэд зориулан хандивласан бол УИХ-ын гишүүний бие төлөөлөгч УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцаас тодорхой дэмжлэг үзүүлж ажиллах болсныг дуулгалаа.

Мөн нээлтийн үеэр Шаргалжуут тосгоны иргэд өөрсдийн боломжоор хандив өргөж, тус цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулав. Тус цэцэрлэгийн барилгыг барьсан "Очир заан" ХХК хоёр ангийн дэвсгэрийг хандивлажээ. 

Өнгөрсөн онд УИХ-ын долдугаар тойрогт Богд, Шинэжинст, Шаргалжуут тосгонд тус бүр шинээр цэцэрлэг ашиглалтад орж, сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.


Шаргалжуут тосгонд цэцэрлэгийн насны 159 хүүхэд байдаг. Үндсэн бүлгээр 70 хүүхэд хичээллэдэг бол хамран сургалтаар тосгоны нийт хүүхдийг СӨБ-д хамруулж чаджээ.

Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан 50 хүүхдийн цэцэрлэгийн байранд Төрийн болон ХААН банк үйл ажиллагаагаа явуулах болжээ.



Сэтгэгдэл үлдээх