<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

СУМДЫН МАЛЧИД ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОВ ГАРЧЭЭ

2018-01-31 14:04 406


Баянхонгор аймгийн сумдын малчдын өвөлжилт, хаваржилтын байдал, цаг үеийн асуудлыг авч хэлэлцэж, харилцан зөвлөлдөх “Малчид төлчдийн зөвлөгөөн” хоёрдугаар сарын 4-нөөс  эхлэхээр болжээ.

Малчид төлчдийн зөвлөгөөн: 
2-р сарын 4-нд Гурванбулаг, Баянбулаг, Шинэжинст сум
2-р сарын 5-нд Заг, Хүрээмарал, Баянговь сум
2-р сарын 6-нд Жаргалант, Бууцагаан, Баянлиг сум
2-р сарын 7-нд Галуут, Баацагаан, Богд сум
2-р сарын 8-нд Баян-Овоо, Баян-Өндөр, Жинст сум
2-р сарын 9-нд Баянхонгор, Бөмбөгөр, Өлзийт сумдууд дараах хуваарийн дагуу хийхээр тогтжээ. 

Баянцагаан сум 1-р сарын 17, 18-нд хийсэн бол Эрдэнэцогт сум 3-р сарын 10-нд хийхээр төлөвлөж малчиддаа зар хүргэсэн байна.

Сумдын малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж дуусаад 2-р сарын 11-нд Баянхонгор аймгийн малчдын зөвлөгөөнийг аймгийн төвд хийж энэ үеэр өнгөрч буй тахиа жилийн ХАА, МАА-н сайчуудыг тодруулж алдаршуулах бол сар шинийн баяраас өмнө шинээр Улсын аварга малчин, аварга саальчинаар тодорсон хүмүүсийн шагналыг УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд малчдын хотонд нь очиж гардуулах ажээ.


Сэтгэгдэл үлдээх