<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД ТУРШЛАГА СУДЛАХ СУРГАЛТ АЯЛАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

2017-05-18 13:21 342

Орон нутгийн цогц хөгжил түншлэл төслийн нэгэн зорилтот тал болох ТББ-ууд 2015 оноос эхлэн цуврал чадавхижуулах сургалтуудад хамрагдсан. Энэ хүрээнд олж авсан мэдлэг мэдээлэл, туршлага дээр тулгуурлан үндэсний болон олон улсын хэмжээний ИНБ-уудтай танилцах, харилцан туршлага хуваалцах, суралцах сургалт аялалыг Улаанбаатар хотод ЭТИС хөтөлбөр, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ТББ-тай хамтран зохион байгуулж байна. Сургалтад төслийн 3 аймаг болох Баянхонгор, Увс, Сэлэнгэ аймгийн ИНБ-уудын төлөөллүүд 4 сарын 26-28 хүртэлх 3 өдрийн хугацаанд мэдлэг, мэдээлэлээ өргөжүүлнэ.

 

Оролцогчид ашгийн бус байгууллагын санхүүгийн менежмент, уул уурхайн салбар дахь ТББ-уудын хамтын ажиллагаа, туршлага, төрийн үйлчилгээнд хяналт мониторинг хийж буй туршлага, аргачлалын тухай, хууль эрх зүйн тухай сэдвүүдээр чадавхижих, туршлага судлахаас гадна Нээлттэй нийгэм форум, Глоб интернэйшнл, АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн үйл ажиллагаатай танилцана.

 

Мөн ИНБ-ууд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал сэтгэгдлээ солилцох зэрэг олон чухал ажиллагааг нэгтгэсэн ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна. 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Deandra

 

[5.188.211.170]

 

2017-07-14 00:07:13

I’ve browse through a number of the articles on your web page at this point, as well as I truely enjoy the way you web publication. I included your webpage to individual of my bookmarks and definitely will be checking back expcltionaley soon. Take a look at my personal weblog additionally in addition to let me understand what you think.



Сэтгэгдэл үлдээх