<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

УХААЛАГ ХУДГААР ХЭРХЭН ҮЙЛЧЛҮҮЛЭХ ВЭ

2017-12-20 14:27 966
Баянхонгор Чандмань ХК  2017 онд аймагт нэгдсэн шугамд холбогдсон таван усан сан буюу та бидний нэрлэж заншсанаар худгийг ухаалаг системд шилжүүлжээ. Ингэснээр иргэд хоногийн 24 цагийн хэдийд ч хэн нэг хүнээс хараат бусаар ундны усны хэрэгцээгээ хангах боломж бүрджээ. Өмнө аймгийн Засаг даргын захирамжийн дагуу харилцан адилгүй байсан ундны усны үнийг бүх усан сангууд 2 төгрөгөөр худалдаалах болсон юм. Тэгвэл энэ удаад нэгдсэн хямд тарифаар хүссэн үедээ усаар хангагдах боломж ийнхүү бүрдлээ. 

Уг ухаалаг ус түгээх байраар үйлчлүүлэхийн тулд иргэд Чандмань Баянхонгор ХК-ын байранд очиж үнэ төлбөргүйгээр соронзон картыг авах ёстой. Картаа 500 төгрөгөөс дээш өөрийн хүссэн хэмжээгээр цэнэглээд усаа авах юм. 

Ухаалаг усан сангуудын байршил:

3 дугаар багт байрлах УТБ-5,

6 дугаар багт байрлах УТБ-3,

2 дугаар багт байрлах УТБ-6,

7 дугаар багт байрлах УТБ-8,

9 дүгээр багт байрлах УТБ-10

Ухаалаг усан сангаар хэрхэн үйлчлүүлэх вэ?

1. ТА ӨӨРИЙН СОРОНЗОН КАРТЫГ УСАН САНД БАЙРЛУУЛСАН ТӨХӨӨРӨМЖИЙН КАРТЫН ХЭСЭГТ БАЙРШУУЛНА. 

2. КАРТАА БАЙРШУУЛСНЫ ДАРАА ЦОРГЫГ УСНЫ САВНЫ АМСАРТ БАЙРШУУЛЖ, НЭЭХ ГЭСЭН ТЭМДЭГЛЭГЭЭ БҮХИЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРНА.

3. САВАНД УС ДҮҮРЭХЭД ХААХ ГЭСЭН ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ УЛААН ТОВЧИЙГ ДАРЖ, ЦОРГЫГ САВНААС СУГАЛАЛГҮЙ 20-30 СЕКУНД ХҮЛЭЭЖ ЦОРГОН ДАХЬ УСЫГ ДУУСТАЛ БАРИНА. УЧИР НЬ СОРОНЗОН ХААЛТЫН СИСТЕМ АВТОМАТААР УСЫГ ХААЖ ДУУСАХАД 20-30 СЕКУНД ЗАРЦУУЛДАГ. 

4. УСАА АВЧ ДУУСААД ЦОГЫГ ЗОРИУЛАЛТЫН ТОГТООГУУРТ УГСАРНА. УС ДАМЖУУЛАХ ЦОРГЫГ ХӨЛДӨЛТӨӨС ХАМГААЛЖ ДЭЭРЭЭС ДООШ УРУУДСАН БАЙДЛААР БАЙРШУУЛДАГ. ИНГЭСНЭЭР ЦОРГОНД УС ХӨДЛӨХ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛНА. 

5. ЧАНДМАНЬ БАЯНХОНГОР ХК 24 ЦАГААР УХААЛАГ УСАН САНГ КАМЕРИАР ХЯНАЖ БАЙНА. УГ КАМЕР ЧАНДМАНЬ БАЯНХОНГОР ХК-ИЙН ТӨВТЭЙ ШУУД ХОЛБОГДОЖ, ТУС КОМПАНИЙН ХАМТ ОЛОН УНДНЫ УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, УСАН САНГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ХЯНАДАГ. 

6. УХААЛАГ УСАН САНГААС УС АВАХ ЗААВРЫГ ДАГААГҮЙ, ЗҮЙ ЗОХИСТОЙ УСЫГ АВААГҮЙГЭЭС БОЛЖ ӨВЛИЙН УЛИРАЛД ХУДГИЙН ОЙР ОРЧИМД МӨСӨН БҮХРҮҮЛ ТОГТОЖ БАЙНА. УГ МӨСӨН ГАДАРГУУГ ЧАНДМАНЬ БАЯНХОНГОР ХК 2 ХОНОГТ НЭГ УДАА ХУСЧ, ЦЭВЭРЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА. 

8. КАРТЫН ДУГААРААР ТУХАЙН ХЭРЭГЛЭГЧИЙН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯНАХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА. УХААЛАГ УСАН САНД БАЙРШУУЛСАН ТАВАГАН АНТЕНААР УГ МЭДЭЭЛЛИЙГ БАЯНХОНГОР ЧАНДМАНЬ ХК НЭГТГЭЖ, УСНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ БОЛОН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААГ ТОГТМОЛ ГАРГАЖ, ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ АНХААРЧ БАЙНА. 

9. УСАН САНГИЙН ХЭВИЙН АЖИЛЛАГААГ ХАНГАХЫН ТУЛД ТОГТМОЛ ЦАХИЛГААН ХАЛААГУУРААР ХАЛААЖ, ХЭРЭГЛЭГЧДЭД 24 ЦАГИЙН ТУРШ УНДНЫ УСААР ҮЙЛЧИЛЖ БАЙНА. 


Сэтгэгдэл үлдээх