<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Ядаргаа тайлах шөлний жорууд

2018-02-22 12:08 947

Үхрийн махтай “Шурпа” шөл

Орц:

Үхрийн мах: 800 гр
Сонгино: 2 ш
Улаан лооль: 3 хэрчим
Лууван: 2 ш
Төмс: 6-7 ш
Сармис: 5 хумс
Халуун чинжүү: 1 ш
Улаан лоолийн соус: 1 цайны халбага
Давс, халуун ногоо
Ургамлын тос
Хийх арга: Махаа дунд зэргийн хэмжээтэй хэрчин хоёр талаар шарна. Үүндээ дугуй хэрчсэн лууван, жижиглэсэн сонгино зэргээ нэмэн, болтол нь хуурах ёстой. Дараа нь хуурсан мах, ногоо дээрээ ус хийж 1 цаг буцалгаад, төмс, сармис, улаан лоолийн соус, улаан лооль, халуун чинжүү зэргээ нэмж өгнө. Ингээд дахин 1 цаг болгосны эцэст таны амтат шөл бэлэн болно.


Бөөрөнхий махтай, улаан лоолийн шөл

Орц:

Үхрийн мах: 400 гр
Вандуй: 1 аяга
Лууван: 1 ш
Сонгино: 1 ш
Сармис: 3 хумс
Перц: чимх
Томатны соус: 2 халбага
Давс, халуун ногоо
Ургамлын тос
Хийх арга: 4 литр давстай усанд вандуйгаа зөөлөртөл байлгана. Жижиглэн бэлдсэн бөөрөнхий махаа вандуйтай шөлөндөө нэмж өгнө. Харин дараа нь сонгино, луувангаа жижиглэн хэрчиж тосонд хуурах бөгөөд томатны соус, сармис зэргээ нэмэн 10 минут зөөлөн гал дээр хуурах юм. Үүнийгээ шөлөндөө хийж, давс, перц, халуун ногоо зэргээр амтлан 20 минут чанаж, болгоорой.

Зайдастай вандуйны шөл

Орц:

Вандуй: 1 аяга
Төмс: 3 ш
Лууван: 1 ш
Сонгино: 1 ш
Зайдас: 5 ш
Бяслаг: 1 зүсэм
Давс, халуун ногоо
Ургамлын тос
Хийх арга: Вандуйгаа 2 цагийн турш усанд хийн дэвтээнэ. Дараа нь давстай буцалсан усанд 30 минутын турш чанаж, дээрээс нь төмсөө хийнэ. Харин хэрчиж бэлдсэн сонгино болон луувангаа ургамлын тосонд шарж, зайдсаа нэмж өгнө. Хуурсан ногоо болон зайдас дээрээ шөлөө хийж, бяслагаа хайлтал нь буцалгах ёстой. Ингээд л таны шөл хэдхэн хормын дотор бэлэн болох нь ээ.

Салмон загасны шөл

Орц:

Салмон загас: 300 гр
Төмс: 3 ш
Лууван: 1ш
Сонгино: 2 ш
Цөцгий: 1 аяга
Давс, халуун ногоо
Хийх арга: 3 литр усанд хэрчсэн төмс, лууван, сонгино зэргээ хийж чанана. Үүндээ салмон загасаа хэрчиж хийх бөгөөд давс, халуун ногоогоор амтална. 20 минут буцалгасны дараа цөцгийгөө нэмж шөлөө дахин 20 минут зөөлөн гал дээр байлгах аж.



"Харчо" шөл

Орц: 

Тахианы цээж мах: 300 гр
Лууван: 1 ш
Сонгино: 1 ш
Будаа: 100 гр
Сармис: 3 хумс
Томатны соус: 2 цайны халбага
Давс, халуун ногоо
Ургамлын тос
Хийх арга: Тахианы махаа дөрвөлжин болгож хэрчээд, будаатайгаа цуг чанана. Лууван, сонгино зэргээ жижиглэн хэрчин, бага зэрэг тосонд шарж, үүндээ томатны соус, хэрчсэн сармисаа нэмж хуурна. Хуурсан ногоо дээрээ амталсан шөлөө нэмэн, 10 минут буцалгахад л хангалттай юм.


Сэтгэгдэл үлдээх