<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Б.Ууганбаяр: Нам, бизнесийн эрх ашгаас давж үндэсний эрх ашгийг нэгт тавьсан хүнийг таних хэрэгтэй

2020-05-21 18:06 1746

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд хонгор нутгийн залуус хүч түрэн орж ирж байна. Тэдний нэг болох Баянхонгор аймгаас бие даан нэр дэвшигч Б. Ууганбаяртай ярилцлаа.

 


 

Хүн болох багаасаа гэж ярьдаг. Ярилцлагаа таны гэр бүлээсээ олж авсан хүмүүжил төлөвшлөөс эхлэе.

 

Миний аав Д.Баярсайхан нь Баацгаан сумын харьяат. Ээж Б.Норжмаа Баянбулагийнх. Энэ утгаараа хүүхэд нас минь  Баацгаан ,Баянбулаг, Галуут суманд өнгөрсөн юм. Харин арван жилдээ аймгийн төвийн хоёрдугаар авран жил буюу одоогийн Номгон ахлах сургуульд суралцаж байсан. Арван жилээ төгсөөд инженер болох ёстой гэж шийдээд хүссэн мэргэжлээ эзэмшиж, ажиллаж явна.

 

Бага насны тухай ярих болоход хоёр өвөө маань санаанд тод бууж байна. Аавын аав Ж.Дашдорж аймгийн насаараа ахуйн үйлчилгээний гуталчин хийж байсан. Гуталчин Дашдоржийн гараар ороогүй гутал цөөхөн  байх. Харин ээжийн минь аав Б.Банзрагч Баянбулаг, Хүрээмарал суманд насаараа багшилсан. Эрдэнэцогт сумын сургуулийн захирлаар нэг хэсэг ажилласан. Банзрагч буюу Бөндгөө багш гэж авгайлж дууддаг байсан. Ийм сайхан өвөө нарынхаа өвөр дээр эрхэлж, тэдний сургаал, ухаан дунд хүн болсон болохоор би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Хуучны хүмүүсийн ёс жудаг, хүн чанар гэдэг мундаг шүү дээ. Хэлсэн үг нь ухаарал, хийсэн үйлдэл нь сургамж. Энэ утгаараа хэлсэн бол хийдэг, хийсэн бол тэр нь үр дүнтэй, мөн чанартай байх нь чухал гэж боддог. Өөрийн нэрийг цэвэр, өндөрт өргөж авч явах нэг хэрэг. Харин өвгөдийнхөө нэрийг сэвтээхгүй авч явна гэдэг маш их ухаан. Нөгөө талаас нутгийн нэр гэж тээж явах чухал зүйл бий. Тиймээс хүн хорвоод хүн биеийг олж төрсөн бол өөрийн нэр, эцэг, өвгөдийн нэр төр, нутаг усныхаа нэр сүр гэсэн гурван зүйлийг өдөр бүр бодож, хүндэтгэж явах, тэр чинээгээрээ зөв амьдрах ёстой гэж боддог. Энэ гурван нэр төрийг өндөрт өргөхийн ард зөвд зөөлөн, бурууд хатуу, шударга, хөдөлмөрч байх гээд их олон зүйл бий л дээ.

 

Энэ удаад та Баянхонгор аймагтаа бие дааж нэр дэвшиж байгаа юм байна. Яагаад энэ сонголтыг хийх болов?

 

Нэр дэвшсэн явдал нь өөрөө миний үеийнхэн өөрсдийн хувь заяагаа, үр хүүхдийнхээ ирээдүйг өөрсдийн эрүүл саруул ухаанаар удирдаж шийдье, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулъя гэсэн хүслээс эхтэй.

Гэхдээ аль нэг улс төрийн намаас нэр дэвших бус бие даахаар болсон. Нам, эвслийн өөрийнх нь бодлого, шийдвэр гэж бий. Гэтэл өнөөдөр Монголд байгаа улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, түүний агуулга, дараа нь гарах үр дагаврууд ард түмэнд таалагдаж байгаа бил үү гээд бодвол үгүй. Ийм цаг үе цаашид үргэлжилбэл улс орон хямрал руугаа хурдацтай явж, хэцүүдэх юм байна гэдгийг олж харсан л даа.

Гаднаас нь мянга шүүмжлээд бид үр дүнд хүрч чадахгүй байна. Тиймээс олон залуус, шударга иргэд дотроос нь тэмцэх шийдвэрийг гаргасан нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийн тооноос шууд ойлгогдож байгаа биз дээ. Миний зорилго ч мөн ижил. Болохгүй байгаа нийгмээ засалцая, бодлого ухаанаа уралдуулая, залуус эх орныхоо эзэн байх цаг хугацаа болсон гэж харсан учраас бие даан нэр дэвшиж байна.  

Ер нь хүний амьдралд байх ёстой хэрэгцээ, шаардлага гэж байдаг.  Анхдагч хэрэгцээ бол хоол хүнс, хувцас хунар. Үүний дараах хэрэгцээ илүү тансаглалын шинжтэй байдаг бол түүний дараа бусдаар хүндлүүлэх, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ бий болдог. Эцэстээ хүн түүхэнд үлдэхийг хүсдэг.

Энэ онолын дагуу өнгөрсөн хугацаанд өөрийгөө боловсруулж, өрх гэрийнхээ аж  амьдралыг өөд татахын төлөө хөдөлмөрлөсөн байна. Эдлэх ёстойгоо эдэлж, үзэх ёстойгоо үзчихлээ. Хор нь тайлагдах гэж монголчууд ярьдаг даа, гоё сайхныг нь эдлээд, хүссэн хөлгөө унаад амьдралаа болгочихлоо. Ингээд үзчихээр хүн улс төрд орж төрөөс мөнгө хулгай хийгээд өөрийнхөө үзээгүй байгаа хүсэл, хэрэгцээгээ гүйцэлдүүлнэ гэж хэзээ ч бодохгүй.

Тийм учраас би бие дааж нэрээ дэвшүүллээ. Өнөөгийн Монголын төрд түүхэнд үлдэх хүсэлтэй хүмүүс орж, бодлого, хууль ярьдаг болмоор байна. Тийм хүмүүс улс орныхоо өөрчлөлт, шинэчлэлт, хөгжлийн төлөө асар их тэмцлийг хийж, уйгагүй зүтгэдэг. Тэр хэрээрээ түүхэнд нэрээ үлдээж, үндэстний, дэлхийн хүн болж мөнхөрдөг.

 

Нэр дэвшигчид орон нутгийн эрх ашиг төдий зүйл ярьж, сонгогддог. Гэвч Монгол Улс нэг бодлого, хуультай, нэгдмэл улс шүү дээ. Энэ тал дээр юу боддог вэ?

 

Орон нутгийн асуудал чухал уу гэвэл чухал. Чухал учраас тухайн нутгийнх нь хүмүүс нутаг орноо мэддэг, аж амьдралаа таньдаг гэдэг утгаараа төрөлх нутгаасаа нэр дэвшдэг байх.

 

Баянхонгорын асуудлыг мэддэг хүн сонгогдож байж энэ улсын нэгээхэн хэсэг болсон хонгор нутгийнхны асуудал төрийн бодлогод тусгалаа олж, тэнд ажиллаж, амьдарч буй хүмүүст бодитой дэмжлэг болно шүү дээ. Тиймээс таниас арай өөр байр суурьтай байна. Нутаг орны эрх ашгаа ярьж, тэнд байгаа хүмүүсээ төлөөлж ажиллах нь чухал. Гэхдээ багийн төвийн барилга, худаг, жорлон мэтийг яриад явдаг бол байж болохгүй. Тэртээ тэргүй төр анхан шатны нэгжээрээ дамжуулаад энэ бүх ажлыг хийж л байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн илүү хүний тухай, хүмүүсийн амьдралыг сайжруулах тухай бодлого ярьж, боловсруулж байх ёстой.

 

Манай аймагт бүтээн байгуулалтын ажлууд асар их хийгдэж байна. Энэ сайн хэрэг. Гэхдээ асуудлын гол нь  байшин барилга нэмэгдүүлээд байх биш тэнд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах явдал. Бид эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авдаг, эрүүл хоол хүнс хэрэглэдэг, урт насалдаг байх ёстой. Ингэхийн тулд эрүүл сайхан орчинд, боломжийн цалин хангамжтай байх ёстой. Үүнийг ярихаар нийгмийн бүхий л бүлгүүдэд орлого олох боломжтой ажлын байрууд хэрэгтэй. Хүүхдүүд нь сайн боловсрол эзэмших ёстой.

 

Энэ бүхнийг том зургаар нь харвал төрд ийм хэмжээний бодлого, төлөвлөлтийг хийдэг хүн сонгогдох хэрэгтэй болж байгаа биз. Түүнээс биш багшийн мэдлэг чадварыг сайжруулахгүйгээр сургууль цэцэрлэг бариад байх нь нэн чухал ажил биш. Эмчийн харилцаа хандлага, ур чадварыг нэмэгдүүлэхгүйгээр эмнэлгийн тоног, төхөөрөмж, орчныг сайжруулаад ч нэмэргүй. Тиймээс хүний асуудлыг шийдэхийн төлөө бодлого боловсруулдаг, хүний төлөө ажиллахын төлөө УИХ-д суух ёстойгоо ойлгосон хүнийг л дэмжих ёстой.

 

Сонгуулийн статистикийг харахад сонгогчид нам харж саналаа өгчихдөг. Намууд нэгнээсээ илүү гарахын тулд санал хүртэл худалдаж авдаг тухай байнга ярьдаг. Бие даагчийн хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

Үнэхээр тийм. Сонголт хийх эрхтэй, ямар төртэй болохоо бид өөрсдөө шийддэг нь үнэн. Гэхдээ тэр эрхээ эдлэхдээ ирээдүйгээ харж биш өнөөдрөө боддог асуудал байсаар байна. Сонгууль болгоноор хүмүүс ярьдаг. 20 мянган төгрөгөөр саналаа битгий худалдаарай гээд. Харамсалтай нь бодит байдал дээр намуудын хүсэл биеллээ олж, улс оронд хүндрэлүүд үүсч эхэлдэг. Асуудал байгаа бол шалтгаан заавал байгаа. Тэр шалтгааныг судлаачид олж харах, дэвшүүлж тавих үүрэгтэй. Миний судалгаа, хувийн ажиглалтаас дүгнэхэд бид маш олон жил зүгээр ярьсан байна. Битгий саналаа худалдаарай, хүнийг нь, бодлогыг нь хараарай гэхчлэн маш их ярьдаг боловч тэр нь сонгогчийн нэг чихээр орж нөгөө чихээр гараад явчихдаг.

Тиймээс зайнаас яриад бичээд суух биш бид өөрсдөө иргэдийн дунд орж ажиллах ёстой юм гэдгийг олж харсан. Үнэхээр болохгүй байна гээд хэлж, ярьдаг залуус өөрсдөө улс төрийн оролцоогоо нэмэгдүүлж тухайн хороо, баг дээр очоод иргэдтэй тойргийнх нь нэр дэвшигчийн туулсан зам, хийсэн бүтээсэн ажил, дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрийг судлаачийн, эх оронч хүний нүдээр элдэв хачир, эрх ашиггүйгээр үнэн зөвөөр таниулах ёстой юм байна. Сонгогч нэр дэвшигч нэг бүрийн талаарх сурталчилгааны бус бодит мэдээлэлтэй танилцаад тэндээсээ эрүүл сонголтыг хийх боломжийг олгох хэрэгтэй.

Сонголт гэдэг өөрөө маш чухал зүйл. Өнөөдөр хийсэн сонголтынхоо үр дүнг маргааш харна. Сайн бол аз жаргалтай. Муу бол харуусал, харамсалтай хоцорно. Тиймээс бид Монгол Улсыг ирээдүйд авч явах, өөрсдөө энэ улсынхаа хөгжлийн эд эс болж амьдрах залууст сонгогчийн боловсролыг тэдний ойлгодог хэлээр, хүлээж авах хувилбараар нь хүргэхэд онцгой анхаармаар санагдсан. Энэ мэдлэг, мэдээлэл өөрөө аль нэг улс төрийн хүчин, хувь хүний эрх ашиг биш цэвэр онол, практикт нотлогдсон, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв, бодит мэдээлэл байх ёстой. Ингэж чадвал залуучууд гэр гэртээ очоод ээж, аав, эгч дүүдээ нөлөөлнө. Одоо манай онолчид, судлаачид зүгээр уриалж суугаад үр дүнд хүрэхгүйгээ ойлгосон гэж итгэж байна.

“Цүнх баригч” гэдэг нэр хоч залуу үеийнхний улс төрийн идэвхийг унтраагаад байх шиг санагддаг. Сүүлдээ залуус талцаад нэгнээ үгүйсгэх болсон. Улс төрийн байр сууриа идэвхтэй илэрхийлдэг хүний хувьд энэ хандлагын талаар ямар бодолтой явдаг вэ?

“Цүнх баригч” гэдэг ойлголт өөрөө худлаа зүйл биш. Ийм замаар хоолондоо хүрсэн бодитой хүмүүс ч бий. Гэвч эдгээр хүмүүсийн буруу жишиг, замналаас болж нийгэмдээ гэрэл асаахыг хүссэн залуус хохирчихсон юм уу гэж хардаг. Уг нөхцөл байдлаас болоод хүмүүс улс төрийн байр сууриа илэрхийлэхдээ болгоомжилдог болчихсон. Тиймээс хэсэг бүлгээрээ нэгдэж нийгэм, улс төрийн байр сууриа илэрхийлэх тохиолдол байна. Гэтэл ахиад л аль намын захиалгаар ярьж байна  уу гэх хардлага гараад ирдэг. Ийм маягаар явбал эхлэл ч үгүй, төгсгөл ч үгүй, бид мөнхийн мухардалд орно. 

Одоо бид аль нэг нам, ямар нэг бизнесийн эрх ашгийн үүднээс биш юу хүсч байна, юунд зорьж байна гэдгээрээ нэгдэж үзэл санааны дэвшил хийх ёстой. Харин ингэхдээ хувийн болон хэсэг бүлгийн эрх ашгаас давсан үзэл санааны дэвшил байх ёстой.

Энэ утгаараа би ижил хүсэл, мөрөөдөлтэй, Монголын төлөө сэтгэл зүрхтэй салбар салбарын шилдэг залуус, туршлагатай эрдэмтэн, докторуудтай мөр зэрэгцэн эх орныхоо өөрчлөлт, дэвшлийн төлөө зүтгэхээр шийдээд явж байна.

 

 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Kelrile

 

[5.188.84.130]

 

2020-05-28 11:05:17

Ciprofloxacine Pommade [url=https://buyciallisonline.com/]Cialis[/url] Levitra Kaufen 10 Mg <a href=https://buyciallisonline.com/#>Cialis</a> Alternative Medicine For Propecia


Kelrile

 

[5.188.84.130]

 

2020-05-26 16:05:45

Priligy Viagra Ensemble [url=https://abcialisnews.com/]Cialis[/url] Dilantin <a href=https://abcialisnews.com/#>Cialis</a> Meilleurs Prix Generique Levitra Forum


Gan

 

[202.55.188.33]

 

2020-05-25 10:05:32

Demjij bna


Зочин

 

[202.126.89.233]

 

2020-05-24 04:05:38

Мөнгөө авъя хүнээс авсан мөнгөө өгчсур ичихгүй яаж нэрдэвшиж чаддаг бнаа ийм юмнуудыг сонгож болохгүй


nyamaa

 

[66.181.161.23]

 

2020-05-22 16:05:44

sain zaluu setgel saitai


Tseden bal

 

[66.181.161.93]

 

2020-05-21 23:05:58

zaluusiin eren ue irjee ajiliin undur amjilt husie.


Ariuka

 

[202.126.89.202]

 

2020-05-21 22:05:49

Turuunii songuulid MAXH ner devshij bsan . Songuulid ajilluulsan humuusiihee mungiig odoo boltol uguugui . Mungu uu aviya


.

 

[202.126.89.58]

 

2020-05-21 17:05:00

amjilt husie


zochin

 

[150.129.143.194]

 

2020-05-21 15:05:41

demjinee. zaluu hvn tur barih tsag n bolson gej bodoj bna


Zochin

 

[192.82.71.246]

 

2020-05-21 15:05:01

Demjine ee


Zochin

 

[66.181.161.49]

 

2020-05-21 10:05:33

Энэ жилийн сонгуулиар зөвхөн бие даагчдыг дэмжинээ



Сэтгэгдэл үлдээх