<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

УЛСЫН АВАРГА МАЛЧИН М.МӨНХ-ЭРДЭНЭ: ХЭН ХӨДӨЛМӨРЛӨЖ ЧАДНА ТЭР Л АМЖИЛТАД ХҮРДЭГ НЬ МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ОНЦЛОГ

2020-04-27 16:44 1940

                                                                                     

Дэлхий дээрх хамгийн эртний түүхтэй эзэнт гүрнээс үлдсэн аугаа их соёл бол нүүдэлчдийн соёл иргэншил. Энэхүү түүх соёлын өвийг хэдэн зууны туршид хадгалан хамгаалж, тээж ирсэн тэрхүү хүмүүс малчин түмэн. Тэд Монгол Улсын өргөн уудам нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалаад зогсохгүй орчин цагийн Монгол Улсын эдийн засгийн хүндхэн ачааг дөрвөн цагийн эргэлтэд нуруундаа үүрч явдаг гэхээр бахархал бүхэн малчдынх мэт.


Бид номынхоо нэгэн чимэг болгож эрэл хайгуул хийсний эцэст Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн Монгол Улсын аварга малчин, аймгийн Алдарт уяач Моломын Мөнх-Эрдэнийг урьж оролцуулсныг уншигчдадаа хүргэж байна.