<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Г.Гончигсүрэн: Залуусыг завтай байна гэхээсээ өмнө завгүй байлгах нөхцлийг бүрдүүлмээр санагддаг

2020-04-25 14:23 673


Хонгор нутгийн хөгжил дэвшилд залуучууд өөрийн хувь нэмрээ оруулж, дуу хоолойгоо хүргэх болсны нэг нь “Эерэг оршихуй” ТББ-ын залуус. Тэд аймаг орон нутагтаа ажиллаж амьдрахын зэрэгцээ нутгийнхаа хөгжилд залуусаар дамжуулан оролцож байгааг харах сайхан. Тус ТББ-ын тэргүүн Г.Гончигсүрэнгээс үйл ажиллагааных нь талаар сонирхлоо. 1996 оны энэ залуу 2018 онд их сургуулиа дүүргээд төрөлх нутагтаа ажиллаж, амьдарч байгаа гэнэ. 

 


“Эерэг оршихуй” ТББ-ыг яагаад байгуулах болсон бэ? Чиний өөрийн мөрөөдөлтэй холбоотой юу?

 

Тиймээ. Бага байхаасаа л хүнд тусалж явдаг хүүхэд байсан юм шиг санагддаг. Ер нь бусдад сайн сайхныг бэлэглэж хүмүүсийн инээж байхыг харах сайхан байдаг.


2017 онд нэг сэтгэл эмзэглүүлсэн хүнтэй таарсан юм Тэр хүн надтай уулзаад надаас 20 мянган төгрөг гуйсан. Та юунд хэрэглэх гэж байгаа юм гэтэл хүүхдэдээ хувцас авч бас хоолонд оруулах гэсэн юм гэж байна. Эндээс манай аймагт нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай, амьдралын баталгаажих төвшнөөс доогуур айл өрх, хүмүүс байдаг юм байна гэдэг нь илүү тод ажиглагдсан. Төрөөс жил бүр халамж, тусламжийг иргэдэд хүргэж байна гэдэг ч очих ёстой хүндээ очдоггүй юм билээ. Тэгээд надаас мөнгө гуйсан тэр хүнд 20 мянган төгрөг өгөөд явуулсан. Гэхдээ нэг удаа би өөрийн боломжоор туслалаа гээд асуудал шийдэгдэхгүй. Харин бусадтай нийлж, илүү далайцтайгаар ажиллах юм бол энэ мэт хүмүүст хэрэгтэй цагт нь шаардлагатай тусламж, үйлчилгээг хүргэж болох юм гэж бодоод “ЭЕРЭГ ОРШИХУЙ” ТББ-ыг байгуулсан. 


ТББ хичнээн гишүүдтэй вэ?


ТББ дотроо гурван холбоотой. Сурагчид ,хүмүүнлэг, оюутан гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай гишүүдийн тоо 50 хүрлээ. Цаашдаа бид илүү олуулаа болж аймгийнхаа эмзэг бүлгийн хүмүүстэй туслаж сайн сайхныг түгээх, оюутан , сурагч , залуусыг хөгжүүлэх чиглэлээр далайцтай ажиллахыг эрмэлзэж байна. 


Байгуулагдсанаасаа хойш хийсэн ажлаасаа хуваалцаач?


Бид их зүйл хийсэн гэж өөрсдийгөө хэлэхгүй. Эхлээд л явж байна. Нөлөөллийн ажлуудыг олноор хийхийг эрмэлзэж байна. баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн гурван  жил тасралтгүй 6 сарын 1, 12 сарын 31-нд 30 хүүхэд тогтмол баярлуулдаг. Мөн залуучуудыг идэвхжүүлэх үүднээс жил болгон сагс, волейболын тэмцээн зохион байгуулдаг. Залуусаа хамруулж аймгийн төвийн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг ч өрнүүллээ. Хөрөнгө, санхүү шаардсан тулсамжийн ажлыг ч бас хийж байна. Өмнө нь бид ахймгийн төвийн гуравдугаар багт амьдардаг өрх толгойлсон эмэгтэйд 5 ханатай гэр өгсөн. Бөмбөгөр сумад амьдрадаг Нямсүрэн гэх ахын гэр шатахад бид нар очиж 3 сарын хүнсний туслалцаа үзүүлсэн.


Нийгмийн чанартай сайн дурын ажлуудыг зохион байгуулдаг юм байна. Хийх ажлаа хэрхэн сонгодог вэ?


ТББ ынхаа удирдах зөвлөлийн гишүүдтэйээ ярьж байгаад сар сардаа хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргадаг. Ингэхдээ аймагт тулгамдаж буй асуудлыг эрэмбэлж нэн шаарлагатай ажлыг сонгож, шийдэх арга замаа төлөвлөөд хийдэг. 


Орон нутагт амьдрач байгаа залууст ажиглагдаж буй нийтлэг эерэг болон сөрөг талыг хэрхэн харж байна?

 

Манай аймгийн залуусын хандлага, сэтгэлгээ маш их өөрчлөгдөж байна. Хотын ба хөдөөний гэдэг ойлголт ард хоцорч хүн өөрөө хичээх юм бол шаардлагатай бүх зүйлийг сурах боломжууд нээгдсэн. Залуус сэтгэлгээ ба үг үйлдлийн хувьд маш эерэг болж чөлөөт цагаа хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх вэ гэдэг дээр юм боддог болсон. Нийгмийн идэвхи оролцоо маш сайн болсон. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл байдагчлан зан үйл, дадал хэвшилд өнөө хэр алдаатай зүйлс байсаар байна. Тухайлбал, гадуур явахдаа хогоо ил хаях, тамхины ишээ таарсан газраа шидлэх гээд олон зүйлийг хэлж болно. 


Орон нутагтаа залуус амьдрахад ямар бэрхшээл байна вэ?


Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл гэж ярьцгаадаг. Гэтэл залуучуудын дунд ажлын байр байхгүй байна шүү дээ. Зах зээлийн нийгэмд хүн өөрөө сэтгэж, хөдөлмөрлөх ёстой. Заавал төрийн гар хараад сууж болохгүй гэх мэт яриа их байдаг. Бодит амьдрал дээр залуучуудад сэтгээд хийе гэсэн ч зах зээл жижиг, эхлэл хөрөнгөгүй, орчин нөхцөл нь бүрддэггүй гээд маш олон саад бэрхшээл байна. Төр мэдээж бүх салбарт ажлын байрыг үйлдвэрлээд, хүссэн тоогоор гаргаж чадахгүй нь ойлгомжтой ч орчин нөхцлийг бүрдүүлэх тал дээр оновчтой бодлого хэрэгжүүлээд хийж чадна. Гэхдээ тэр нь тийм ч хангалттай биш байгаа учраас залуус завтай гэхээсээ илүү завгүй байх боломж нь бүрдэхгүй байна. 



Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Дариа

 

[139.5.217.12]

 

2020-05-24 15:05:34

мундаг шүү


чингис

 

[202.126.88.37]

 

2020-04-27 01:04:53

amjilt duu


zaya

 

[202.126.88.186]

 

2020-04-26 15:04:28

wow amjilt zaluu


Baynhongor

 

[202.126.88.69]

 

2020-04-26 13:04:42

amjilt


Отгоо

 

[202.126.88.69]

 

2020-04-26 12:04:00

Хонгор нутгийн залууд амжилт хүсье илүү их зүйл хийгээрэй


Дариа

 

[202.55.188.37]

 

2020-04-26 11:04:17

Мундаг бна


Uranzaya

 

[66.181.161.101]

 

2020-04-25 08:04:55

Mundag hodolmorch zaluu shvv


batdalai

 

[202.126.89.208]

 

2020-04-25 06:04:18

amjilt husie zaluu mini



Сэтгэгдэл үлдээх