<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллав

2018-02-12 17:05 197


Сар шинийн өмнөх өдрүүдэд Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон Г.Занданшатар, М.Билэгт, Л.Элдэв-Очир нар өөр өөрсдийн сонгогдсон тойрогтоо ажиллаж Улсын аварга малчин, аварга саальчнаар  шалгарсан иргэдийнхээ шагналыг  гардуулж тойргийнхоо сонгогч иргэдийн санал бодлыг  сонссон байна. Мөн тэд 65-аас дээш насны сонгогчдодоо гарын бэлэгээ гардуулжээ.

Монголын эдийн засагт үүр цайж байна.

Монгол улсын их хурлын гишүүн, Монгол улсын сайд, ЗТХЭГ-ын дарга Г.Занданшатар тойрогтоо ажиллаж аймгийн тэргүүний малчдын зөвлөгөөнд үг хэлэхдээ хөдөө орон нутагт хүйтний эрч чангарсанч малчдын сэтгэл дулаахан байна хэмээн үгийнхээ эхэнд онцолсон бол үгийнхээ төгсгөлд монголын эдийн засагт үүр цайж байна хэмээн өндөрлүүлснийг малчид ихэд билэгшээн алга нижигнүүлэв.

·         Шинэжинстийн Эмнэлэг

·         Аймгийн начин Амгаланбаяр түрүүлж, Адарт уяачид шагналаа гардав.

Баянбулаг сум шалгарав

2017 оны амжилт бүтээлийн эзэд болсон иргэд, байгууллагууд сар шинийн Өмнө шалгарч амжилтын мэдээ мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Баянбулаг сум бэлчээрийн шилдэг менежменттэй сумаар шалгарч өргөмжлөл, сая төгрөгийн шагналыг аймгийн засаг даргаасаа гардлаа.


Сэтгэгдэл үлдээх