<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Аймгийн Засаг даргын зөвлөхөөр М.Мөнхбат томилогдлоо

2018-01-13 14:53 1150


Тэрээр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 1967 онд төрсөн. Санхүү эдийн засгийн техникум, “Удирдлагын академи”, “Улаанбаатар Эрдэм-Оюу” дээд сургуулийг тус тус төгссөн. Нягтлан бодогч- эдийн засагч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй. Монгол улсын хугацаагүй мэргэшсэн нягтлан бодогч, бизнесийн удирдлагын магистр цолтой. 


1988-1992 онд Техник туслалцааны барилгын трестэд нягтлан бодогч, 1992-1994 онд Баянбулаг сумын засаг даргын орлогч бөгөөд санхүү тасгийн дарга, 1994-2002 онд аймгийн Цагдаагийн хэлтсийн ахлах нягтлан бодогч, 2002-2004 онд аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн болон Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, 2005-2013 онд Баянхонгор аймгийн татварын хэлтсийн дарга, 2014-2016 онд Эх бүрдэн ХХК-ийн дэд захирал, 2016- оноос “Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 


2000 онд Сингапур улсад Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх бүртгэлийн сургалт, 2007 онд Тайланд улсад мэдээллийн технологийн шинэчлэлтийн сургалт, 2010 онд Япон улсад татварын шинэчлэл-японы туршлага сургалтад хамрагдсан зэрэг ажлын арвин туршлагатай чадварлаг боловсон хүчин юм.


2002 онд Тайланд улсад мэргэшсэн нягтлан бодогчдын Зүүн өмнөд Азийн Бага хурал, 2003, 2007 онд Монгол Улсын санхүү бүртгэл, эдийн засгийн ажилтны III, IV зөвлөгөөн, 2008, 2013 онд Монгол мэргэшсэн нягтлан бодогчдын институтын IV, VII их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан. Баянбулаг сумаас  аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, тэргүүлэгч.


Сэтгэгдэл үлдээх