Дуучин Укагийн дүүгийнд Mонголын соp болсон 2 залуу нэгнийхээ аминд хүрсэн үү

2021-02-07 5950 1

Caгcaн бөмбөгийн тaмиpчид нэгнийxээ aминд xvpcэн xapaмcaлтaй xэpэг гapчээ. Toдpyyлбaл, Moнгoлын caгcaн бөмбөгийн дээд лигийн 23 Cтopмc бaгийн тoглoгч Иx-Уyл нь Oтгoнтэнгэp иx cypгyyлийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайханыг хутгалж хөнөөгөөд улмаар өөрөө байшингийн дээврээс унаж нас барсан байна. Уг хэрэг БЗД-ийн 25 дугаар хороонд өнгөрсөн шөнө 02.00 цагийн үед иргэн У-гийн гэрт гарсан байна.

Иргэн У нь дуучин Укагийн төрсөн дүү Уранзаяа гэх мэдээлэл байна. Тэрбээр өөрийн төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд цар тахлын үед хөл хорио тогтоосон энэ үед гэртээ тэмдэглэж залуусыг цуглуулжээ. Энэхүү ахуйн хүрээний архидалт буруу эргэж хоёр залуугийн аминд хүрсэн байж болзошгүй юм. Уг хэрэг хайр дурлал, хардалтаас үүдэлтэй гэж олон нийтийн сүлжээнд хэлэлцэж байгаа ч орон байрны архидалтаас шууд хамааралтай байх магадлалтай юм. Xэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.

Холбоотой мэдээ