Жэки Чан: “Би Монгол цустай”

2021-02-08 533 0
Shares

Жэки Чан Монголд 2010 оны аравдугаар сарын 3-5-ны хооронд хүмүүнлэгийн айлчлал хийсэн билээ. Тэрээр энэ айлчлалынхаа талаар хэвлэлд өгсөн ярицлагадаа “Би өөрийн багийн хамт ням гарагийн өглөө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу нисэх гэж эрт бослоо. Чингис хаан нисэх буудалд буухад намайг хүүхдүүд, томчууд гээд олон хүн угтсан. Анх удаагаа, тэр тусмаа өөрийнхөө дуртай ажил болох хүмүүнлэгийн ажлаар энд ирж байгаа учир миний сэтгэл их хөдөлж байсан. Монгол Улс дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын нэг. Онгоц газардахаас ч өмнө утаа нь харагдаж байлаа. Шинэ Засгийн газрын зүгээс цэвэр агаарын төлөөх ажлыг сурталчлахад намайг туслахыг хүссэн юм. Гэхдээ би Монголд нэгхэн зүйл хийхийн төлөө ирэхийг хүсээгүй тул хүмүүнлэгийн ажил хийх хүсэлт тавьсан. Ингээд миний аялал эхэлж байна” гэсэн байдаг.

Мөн Жэки Чан нэгэн удаа монгол дээл өмсөж зургаа даруулжээ. Дээлийг түүнд кинонд хамт тоглож буй нэгэн монгол хүн бэлэглэсэн аж. Тэр үеийн цахим хуудсуудад бичсэнээр Жэки Чан дээлийг өмсөөд “Би монгол цустай. Ийм сайхан дээлтэй болсондоо их баяртай байна” гэжээ. Гэхдээ түүний хэлсэн энэ үг сэтгэл хөдлөлөөс болж гарсан үг үү, эсвэл үнэхээр тийм юм болов уу гэдгийг хэн ч тогтоогоогүй. Ахиж тэр өөрөө ч энэ талаар яриагүй. Гэхдээ тэрбээр боломж л гарвал киноныхоо зураг авалтыг Монголд хийхийг эрмэлздэг болсон гэх юм билээ.

Shares

Холбоотой мэдээ