Зөрчлийн тухай хуулиар 5.6 сая иргэнийг торгожээ

2021-02-08 141 0

Монгол Улсад Зөpчлийн тухaй хууль хэpэгжээд бaгaгүй хугацaa өнгөpчээ. 2017 оны дoлдугааp саpын 1-нээс дагаж мөpдөж эхэлсэн yг хyyлийг сайшаах зүйл заалт байгаа боловч хуулийн хэрэгжилт, түүнийг ашиглах явдал нь бусад хуулиас хэтийдэж өнөөдрийн байдлаар энэ хуулиар 5.6 сая иргэн, 73 мянга 800 аж ахуйн нэгжийг торгоод байна. Нийт торгуулийн улсад төвлөрүүлсэн орлого 173 тэрбумд хүрсэн байна.

Уг тоон мэдээлэл нийтэд ил болсны дараа иргэд бухимдалтай байна. Тэд 40 тэрбумыг уг хуулийн хэрэгжилт, торгуулийн шийтгэлээс төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч 173 тэрбум болж дөрөв дахин их байгаа нь энэ хуулийн дагуу улсад мөнгө төвлөрүүлэх компанит ажлыг хүчний байгууллагад өрнүүлсэн байж мэдэх юм хэмээн хэлж байна.

Холбоотой мэдээ