НОК: 2-р сарын 11 – 15-ны өдрүүдэд хатуу хөл хорио буюу “0” зогсолт хийнэ

2021-02-09 159 0

НЗАА-наас 16 цагт болсон хурлаар УБ хотын ерөнхий менежер Гантөмөр дарга дараах мэдээллүүдийг өглөө. Хөл хорио өмнө зарлагдсаны дагуу 2-р сарын 11-с 23-ны өдөр хүртэл 12 хоног үргэлжлэх ба дотроо 2 хэсэгт хуваасан.

1) Эхний хэсэг болох 2-р сарын 11 – 15-ны өдрүүдэд хатуу хөл хорио буюу “0” зогсолт хийнэ.

2) Хатуу хөл хорио тогтоох эхний хугацаанд 2-р сарын 11-ний өглөөний 06:00 цагаас 16-ны өдрийн 06:00 цаг хүртэлхи хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 59 худалдааны төв, 4297 хүнсний дэлгүүр болон бүх хүнсний үйлдвэр, үйлчилгээнүүдийг ажиллуулахгүй. Худалдаа, үйлчилгээний төвүүд 2-р сарын 10-ны оройн 22:00 цагт бүгд хаана.

3) Энэ хугацаанд нийтийн тээвэр үйлчлэхгүй. Хувийн болон байгууллага, ААН-үүдийн машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Зөвхөн онцгой байдал, гал түймэр, түргэн, цагдаа болон УСУГ, УБЦТС шуурхай албаны автомашинууд л хөдөлгөөнд оролцоно.

4) Зогсолтгүй ажиллах шаардлагатай үйлдвэр болон харуул хамгаалалтын ажилтнуудыг ээлж солилцуулахгүй тул зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтнууд тухайн 5 хоногийн хугацаанд үйлдвэр болон ажлын байран дээр байрлаж ажиллана. Байгууллагууд зохион байгуулалтаа өөрсдөө хийнэ.

5) 2-р сарын 11-15-нд Улаанбаатар хотод 73 сургуулийн байранд суурин цэгээр болон явуулын 123 хөдөлгөөнт баг айл өрхүүдээр очин шинжилгээ авна. Дүүрэг, хороо бүрээр хуваарилан өдөрт 30k хүнд шинжилгэээ хийнэ. Уг шинжилгээний хариунаас шалтгаалж А, Б 2 хувилбарын дагуу халдвар бага тохиолдолд 16-аас хүнсний дэлгүүр болон үйлдвэр, тээвэр түгээлтийн үйл ажиллагааг нээнэ. 16-23-ны хооронд нийтийн тээвэр явахгүй эсвэл цагийн хуваарийн дагуу маршрутаар явахаар төлөвлөгдөж байгаа юм байна.

Тухайн хугацаанд уух идэх зүйлс, эм тариа, хүнсний нөөцөө татан аваарай. Мөн хугацаанд бүх төрлийн согтууруулах ундаа худалдаалахгүй болохыг Анхааруулж байна.

Холбоотой мэдээ