Xүүxэд нь ээжийнxээ тэтгэвpийг олон саpаар авахуулаад гэрээс нь хөөжээ

2021-02-09 476 0
Shares

Тэтгэврийн тоголцоог шинэчлэх асуудлыг Салбарын сайд энэ өдрүүдэд ярьж байна. А.Ариунзаяа сайдын хэлж буйгаар тэтгэврийг өвлөгддөг болгохоор ажиллаж байгаа аж. Гэтэл бодит нөхцөл байдалтай хэрхэн танилцаж, судалгаа тооцоог хэр хийсэн бэ гэдэг өөрөө асуудал болж байна.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд л гэхэд 2019 онд сэтгэл сэртхийлгэм хүчирхийллийн хохирогчид бүртгэгдэж байсны тодорхой хэсэг нь Ахмад настны эсрэг хүчирхийлэл тодорхой хэмээнд бүртгэгдсэн байдаг. Хэлбэрийн хувьд тодруулбал ахмадуудын санхүүгийн болон хөрөнгийн нөхцөл байдалтай холбоотойгоор үүсдэг аж. Жишээ нь, өндөр настны тэтгэврийн зээлийг үр хүүхдүүд нь маш олон сараар авахуулдаг. Үүний дараагаар гудамжинд хөөгөөд гаргачихна. Зээлийн төлөлт дуусахад сайхан загнаад буцаагаад өөр дээрээ авах тохиолдол бий. Эсвэл орон байрыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэхийг шахаж шаардах явдал бий. Үүнийг дагаж гэмтэж бэртээх, дарамт үзүүлэх тохиолдол, олон сараар айл саахалт, хамаатнуудаараа толгой хорогдох явдал гардаг байна.

Shares

Холбоотой мэдээ