Сар шинээр өөр айлд байгаад баригдвал ХӨҮСТ эсвэл Яармагт 14 хоног “хоригдоно”

2021-02-09 309 0
Shares

Улсын онцгой комиссын хуралдаанаар Улаанбаатар хотын хэмжээнд 12 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх хөл хорионы дэглэмтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудлаар өнөөдөр 17.00 цагт мэдээлэл хийх байсан ч хойшилж, маргааш болжээ. Мөн Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр зарлагдах болов уу гэсэн хүлээлт байсан ч, маргааш болжээ.

Өнөөдрийн хуралдаанаар нэг журам дээр тогтож байгаа бололтой. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд өрх бүрээс PCR шинжилгээг авах бололтой. Шинжилгээний явцад үндсэн хаягнаасаа өөр газар өөр айлд байж таарсан иргэн байгаад түүний шинжилгээний хариу сөрөг гарвал Яармагийн 300 ортод, эерэг илэрвэл ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлах, ингэхдээ холбогдож гарах зардлыг тухайн иргэнээс гаргуулахаар шийдсэн байж болзошгүй аж. Энэ талаар маргааш УОК мэдээлэл хийнэ.

Shares

Холбоотой мэдээ