АН-ын “ПиАрч” А.Амундра МАН-д гишүүнээр элсчээ

2021-02-09 132 0

Хэвлэл мэдээллийн салбарт чадварлаг менежер, улс төр, бизнесийн гол Пи-Ар хийгч гэдгээрээ улс төрийн болон хэвлэлийн салбарт танигдсан А.Амундра МАН-ын гишүүн болсныг тус намын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бахархалтайгаар олон нийтэд зарлажээ.

Бодь группээс эхлэн өөрийн карерийг хийж, Монголын хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 15 жилийн турш шинэчлэлийг хийсэн гэх эерэг имижтэй энэ эрхэм news.mn цахим мэдээллийн сайтыг санаачлагч, Боловсрол, Eagle, Moviebox зэрэг телевизийн сувгуудыг нэгтгэсэн “Массмедиа” компанийг удирдаж ажилласан туршлагатай. Өөрийн удирдсан төсөл бүртээ амжилт үзүүлдэг тэрбээр улс төрийн намуудын сонгуулийн сурталчилгааны гол технлогийг боловсруулж явсан ч удаатай. Тухайлбал тэрбээр хоёр ч удаагийн сонгуульд Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааг хариуцаж ажиллаж байжээ. Гэвч АН-д ажилласан он жилүүдээс илүүтэй МАН-д элсэх сонголтыг хийсэнд олон хүний нүд орой дээрээ гарч байгаа бололтой. Ялангуяа хөл, толгойгоо олохгүй явсаар Ерөнхийлөгчийн сонгуультай золгож буй АН-ын олон эрхэм уулга алдаж байгаа гэнэ.

Холбоотой мэдээ