88 настай Л.Батцэнгэл өөрийнхөө зохиосон УГЗ-ий цол, тэмдэгээр шагнууллаа

2021-02-10 115 0

Монгол төрийн нийтдээ 718 одон, медаль, тэр дундаа Ардын, Гавьяат, Төрийн шагналын эх загварыг ур ухаанаа шингээн зохиосон Л.Батцэнгэл өөрийнхөө зохиосон Гавьяатын тэмдэгээр шагнуулж Урлагийн гавьяат зүтгэлтэн болжээ. Өдгөө 88 насны босгыг давсан тэрбээр залуу хосуудын мөнхийн амьдрал, үүрдийн хайрын бэлэгдэл болсон хаан бугуйвч, хатан сүйхийн загварыг зохиосон гэхээр Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг бэлэг чанар, уламжлалт гүн ухааны талаар гүнзгий мэдлэгтэй, түүнийгээ урлагийн бүтээл болгох гайхалтай уртай нэгэн гэдэг нь ойлгогдоно.

Түүний хувь заяа, амьдралын түүх баялаг аж. Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны дэргэд 15 жил ажилласан Л.Батцэнгэл хуучин Зөвлөлтийн удирдагч Л.Брежневт зориулан “Хүндэт иргэн” хэмээх тэмдэгийг зохиож зүүж өгснөөр манай улсад өнөө хэр үүргээ гүйцэтгэж буй Хороолол, Хүүхдийн ордны барилгыг талархсан сэтгэлээ илэрхийлж барьж өгсөн байдаг гэнэ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу

Эх сурвалж: Eguur.mn

Холбоотой мэдээ