Цагаан сараа хятадтай хамт тэмдэглэх үү

2021-02-11 165 0
Shares

Дорно дахины шинэ жилийн баяр бол Цагаан сар гэж хэлж болох юм. Монголчууд бид тусгаар улс гэдгээ онцгойлон авч үздэг тул Хятад улсын сар шинийн баяраас зориуд зөрүүлэн хийж ирсэн удаатай. Гэвч энэ жил Монгол-Хятадын соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд “Цагаан сарыг хамтдаа тэмдэглэе” гэх уриалгыг гаргажээ. Иргэд уг санаачилгыг эсэргүүцэж байгаагаа илэрхилэх болох. Тухайлбал “Үүний цаана улс төрийн ноцтой, далд санаатай мессеж яваа гэж бодож байна. БНХАУ хятад зурхайдаа төрийн өндөр ач холбогдол өгдөг. Өөр зурхайтай ард түмнүүдээр хүчээр хятад зурхайн дагуу Цагаан сар тэмдэглүүлж, энэ бол Хятадын төр улсад үнэнчээр захирагдаж буйн шинж гэдэг юм. Богд хаант улс байгуулагдсаны дараа ДИУ тийм шаардлага тавьж, манайх “бид өөрийн тусгаар тогтнол, соёл шашинтай улс”, товчоор хэлэхэд бараг салаавч гаргасан агуулгатай хариу өгч байв.

Өнөөдөр хамт тэмдэглэнэ гээд л хамтарсан арга хэмжээ хийж байна. Хятад зурхайг жинхэнэ монгол сайхан зурхай гэж ухуулагсад бий. Шарын шашныг эсэргүүцэх нэрийн дор хятадын энэ зурхайг дагуулах гэсэн хүмүүс бий. Сонор сэрэмжтэй байгаарай. Хятадын төрийг дагана гээд хятад төрийн цагаан сарыг ар монголчууд хийсэн шүү дээ” гэжээ. Мөн энэ бол их гүрний соёлоор дамжуулан уусгах бодлого гэж хардах хүмүүс ч байна. Тэд “Зурхайгаар төрийг самууруулж Тангаар хааныг хөнөөнө” гэх хятад үгийг сануулах болов.

Shares

Холбоотой мэдээ