Л.Энх-Амгалан та хувийн сургуулиас хасах гэж буй Хувьсах зардлаараа “бизнес” хийх гэж байгаа юм биш биз?

2021-02-14 127 0

Шинэ тутам томилогдсон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ХУВИЙН СУРГУУЛИЙН ХУВЬСАХ зардлыг төрөөс өгдгийг болиулна гэж хэлснээр төрөөс л мөнгө гаргахгүй юм чинь сайн хэрэг гэсэн олон нийтийн сайшаал дунд умбан сууна.

Тэгвэл сайдын хэлсэн үгний цаана чухам ямар үйл явц өрнөж байна вэ? Төр үндсэн хуулиар хүлээсэн иргэдээ үнэ төлбөргүй ерөнхий боловсрол эзэмшүүлэх үүргээ л биелүүлж байгаа. Бид хувийн эмнэлэгт эмчлүүлэхэд эрүүлийн мэндийн даатгалаас мөнгө төлдөгтэй төстэй. Харин сайдын ярьж буй хувьсах зардал гээд байгаа зүйл нь улсын сургуульд нэг хүүхдэд 1 сая 200 мянга орчим, харин хувийн сургуульд төлбөрөөс нь хамаарч 250 000₮ -өөс буурсаар байгаад 100-120 мянган төгрөг болдог. Тэгэхээр өндөр төлбөртэй хувийн сургуульд хүүхдээ сургаж байгаа эцэг эхчүүд татвар төлөгчдийн буюу улсын ачаанаас 1 сая орчим төгрөг хөнгөлж өгч байна гэсэн үг. Ингээд харвал талархмаар байгаа биз.

Нэгэнт тархи угаалт болохоор 174000 хүүхдэд тусална гээд барьцуулчихаж. Өнөөдөр ковид хяналтанд байгаа юм бол ногоон бүс гээд байгаа аймаг байг гэхэд сумдын сургуулийг танхимаар хичээллүүлэхэд болохгүй юм байхгүй. Хөхөө өвлийн хүйтэнд Хөвсгөлийн тайгад Ковид очтол хаа ч байсан юм. Харин сайд ингэж хэлснээрээ хэмнэх гэсэн хувьсах зардлаараа хэлээд айгаа 174 мянган хүүхдийн нэрээр бизнес хийх гэж байгаа юм биш биз.

Холбоотой мэдээ