Сэрэмжүүлэг: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэрээр фэйж нээж, лyйвap хийж байж болзошгүй

2021-02-14 89 0

Ойрын хэдэн өдөр тус яамны нэр, Монгол Улсын Засгийн газрын логог ашиглан фэйсбүүк дээp хyyрамч xaяг нээж, иpгэдийг тодopxой холбоосoop орж, бүртгүүлэxийг санал болгосoн нийтлэл орyyлжээ. Уг xaягаар дамжуулан орсон иргэд хувийн болон банкны мэдээллээ алдаж болзошгүй бөгөөд салбарын яам, холбогдох байгууллагуудын анхааралд хүргэх үүднээс уг анхааруулгыг оруулж байна.

Тус постод, “Улс орны хүнд хэцүү нөхцөл байдлыг харгалзан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь хувь хүн, гэр бүлийн хэрэгцээнд үр дүнтэй хариу үзүүлэх ажлын хүрээнд нэг хүнд 640 сая Төгрөг (MNT) буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг бүртгүүлснээс хойш 10 хоногийн дотор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хуудсыг бөглөж төлнө. Доорх “Одоо хэрэглэх” товчийг дарна уу. Та маягтыг харах болно. Мэдээлэл бөглөж төлбөрөө хийсэн өдөр танд мессеж ирэх болно. Өргөдөл гаргагчтай холбоо барихын тулд мэдээллийг зөв оруулсан эсэхээ шалгаарай” гэсэн байна.

Тиймээс иргэд мэдээлэлд хянуур хандаж, эдийн засгийн хямрал нүүрлэж буй энэ өдрүүдэд анхаарал, болгоомжтой байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ