“Penthouse” цувралын зохиолыг Монголын баячуудын амьдралаас сэдэвлэсэн үү?

2021-02-19 142 0

Солонгосын SBS телевизийн шинэхэн уран бүтээл, “Penthouse” гэх олон ангит кино гаргаад нэг сарын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд гарч буй анги болгоноороо үзэгчдийн зүрхийг эзэмдэн, дараагийн ангийг хүлээх хүлээлтийг ихээхэн үүсгэсэн энэхүү драманд Солонгосын олон чадварлаг жүжигчид дүр бүтээсэн нь ч мөн багагүй шуугианыг дэгдээж байна.

Уг кино дэлгэцэнд гарсан даруйдаа Азийн төдийгүй дэлхийн улс орнуудын үзэгчдийг байлдан дагуулах болсон байна. Эхний улирлын бүх ангиуд гарч дууссан ч Монгол Улсын зарим телевизийн сувгаар өдгөө гарч байгаа юм. Уг цувралын хоёрдугаар улирал энэ сарын сүүлээр дэлгэцэнд гарч эхлэх бөгөөд үзэгчдийн хувьд баячуудын амьдрал хийгээд түүнд өрнөж буй өшөө хорсол, эд хөрөнгийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцлийг нүд цавчилгүй үзэх дуртай байдаг байна. Нэг сонирхолтой яриаг дуулгахад энэ киноны зохиолын гол санааг Монголын баячуудын амьдралаас сэдэвлэсэн гэнэ. Хэрэв үнэн бол монголчууд бас л “эвгүй” амьдардаг болж таарлаа шүү. Ийм төрлийн яриа гарах болсон нь ч бас шалтгаантай гэнэ. Учир нь нэгэн загвар өмсөгч бүсгүй орон сууцны цонхоор унаж амиа алдсан тохиолдол гарсан бөгөөд түүний золгүй амиа алдсан явдалтай эрх мэдэлтэй хүмүүс, тэдний хүүхдүүд холбоотой байж болох тухай дурдсан байдаг.

Зохиолын хувьд 100 гаруй давхраас бүрдсэн тансаг пентхаус орон сууцанд байрладаг Хера Палас нь харанхуй нууц, далд хүсэл эрмэлзэлтэй гэгддэг оршин суугчид амьдардаг. Энд Шим Су Рёныг Пентхаусын хатан хаан гэгддэг бол Сео Жин бол алдартай, харгис хэрцгий дуурийн дуучин гэгддэг харин О Юн Хи бол Се Жиний өрсөлдөгч юм.

Холбоотой мэдээ