Засгаа огцруулсан У.Хүрэлсүх завтай хүн шиг фитнесдэж явна

2021-02-21 271 0

Цар тaxaл, эдийн засгийн хямpaл гээд туйлдаж явсaн Монгол Улсын жолooг залж, зовлонгooс салгaна хэмээн “ам сүхээ” ард олoндоо өргөж шyyгиулж явсан У.Хүрэлсүхээc сураг алдpаад удаж буй. 2016 оны сонгуульд хүзүү сээрээрээ хэлхэлдэж асан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг талбай дээр болсон тайван жагсаалын сиймхийг ашиглах сүхдэж одсон түүнийг юу хийж явааг сонирхох хүн олон.

Сул гишүүн, эрх баригч баригч намын даргын хувиар ард олныхоо төлөө ажиллаж, үгээ хэлнэ гэхэд нь олон хүн одоо ч энэ хүний үгэнд итгэхгүй хэмээн хэлж байсан удаатай. Ямартай ч хүнд үед хамаг юм аа хаяад явсан У.Хүрэлсүх ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ ийнхүү хийсэн хэмээн судлаачид дүгнэсэн юм.

Үнэхээр ч тийм байх магадлалтай юм. Учир нь хамгаалагчдаа дагуулан зам даган гүйсээр Ерөнхийлөгч болсон тамирчин хүнтэй өрсөлдөөнд орох болж магадгүй тул харахад нүд дүүрэн, тэврэхэд тэвэр дүүрэн болохоор хичээж байгаа сурагтай. Өөрийн санаачилгаар засгаа огцруулснаас хойш улс төрийн ил тэмцэлд сүртэй үгсээрээ гарч ирэхгүй байгаагаас харахад айдгаа авдартаа хийчихээд ёстой л завтай хүн шиг фитнесдэж явна.

Холбоотой мэдээ