“ХҮН”-ын П.Наранбаяр ахтайгаа нийлж юу сэдэв?

2021-02-28 110 0

Шинэ Монгол сургyyлиар овоглодoг ч xoжим XҮН-ын гэгдэх болсoн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наpaнбаяр өөpийн ах Нямбаяpтай хамтpaн мэдээллийн технолoгид сууpилсан суpгалтын шинэ хэлбэрийг боловсролын салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Усны дусал шиг ах, дүү хоёр чухам ямар санаачилга гаргаж байгаа нь тун удахгүй тодорхой болох гэнэ. Ямартай ч уг сургалтын платформ 12 дугаар ангийн сурагчдад тэргүүн эгнээнд нэвтрэх аж.

Тэрбээр энэ талаарааа “Нямбаяр ахынхаа хамт. Надаас нэг ах. Одоо 45-тай. Ням гэдэг нь түвэдээр “нар” гэсэн үг. Тэгэхээр ах бид хоёр үндсэндээ нэг нэртэй. Тэрсхэн учир ээж аав хоёр ижил хувцас аваад өмсгөчихнө. Хүмүүс ихэр хүүхэдтэй айл гэж ярьдаг байж билээ. Заримдаа өрөөсөн оймс алга болно. Ихэр хүүхэдтэй айлаас хувцас авбал аз жаргал ирдэг гэсэн яриаг дуулж байлаа.

Ах маань холбооны инженер. Жи мобайл, Ленд.мн, Коолпро гээд холбоо харилцаа, финтек компаний техник шийдлийг хийлцэж явсан инженер хүн. Мобиком ид ноёрхож байхад хөдөө орон нутагт хямд үнэтэй үүрэн холбоог оруулсан компани бол Жи Мобайл. Хямд үнэтэй холбоог боломжтой болгосон нь ахын инженерийн шийдэл байсан юм билээ. “Яаж ийм шийдлийг бодож олсон юм?” гэж намайг саваагүйтэн асуухад “Энгийн математик шийдэл” гэж нэг хариулж байж билээ.

Ах маань Феликс Нэтворк гэдэг EdTech компанийг бидэнтэй хамтран байгуулж, сайн боловсролыг түгээх зорилгоор “Сайн Сургуулийг Таны Дэргэд” ТББ-тай хамтран ажиллаж байна.

Технологи шийдэл нь ганган, хөнгөн, ойлгомжтой, цэгцтэй агаад Монголын олон хүүхдэд сайн боловсролыг түгээх цахим орчин, платформ тун удахгүй мэндэлнэ. Бид эхний ээлжинд 12-р ангийн хүүхдүүдэд зориулан ЭЕШ-ын голлох хичээлээр интерактив байдлаар хичээллэх боломжийг бий болгож байна” гэжээ.

Холбоотой мэдээ