Ерөнхий сайд Нарантуулын наймаачидтай бус талбайн жагсагчидтай уулзав уу?

2021-02-28 127 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ худалдааны томоохон төв олон улсын худалдааны “Нарантуул” захаар орж худалдаа эрхлэгчидтэй уулзаж, захын байдалтай танилцлсан байдаг. Гэтэл Ерөнхий сайдын уулзалтад энгийн худалдаа эрхлэгчид бус мэргэжлийн жагсагчид оролцсон нь олон нийтийн анхаарлыг татах болов. Тухайлбал, үе үеийн жагсаал цуглаанд юуны тухай, ямар шалтгаан гэдгээс үл хамааран оролцож, манлайлан иргэдийн турхирч асан Хандаа гэх эмэгтэй Ерөнхий сайдын уулзалтын үеэр наймаачин болчихоод явж байгаа нь гэрэл зурагт өртжээ. Тухайн эмэгтэй байгаагүй бол энэ удаагийн Ерөнхий сайдын худалдааны төвд ажилласан уулзалт иргэдэд олон зүйлийг амласан үр өгөөжтэй байсан гэдгийг зарим хүн хэлж байна.

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Нарантуул” руу голлон явдаг микро автобусуудад хүн суухад хоорондын зай барих шаардлагатай, тиймээс халдвар хамгааллын үүднээс явахгүй байгаа байх. Бүх зүйл нэг өдөр, нэг дор шийдэгдэхгүй, алхам алхамаар хийж, хамтдаа ойлгон хичээсэн нөхцөлд хэдхэн сарын дараа байдал өнөөдрийнхөөс өөрчлөгдөнө. Өмнө нь зах зээлд эргэлддэг байсан 8 их наяд төгрөг өнөөдөр түгжигдэж гацаж Төвбанк дээр төвлөрөөд байгаа. Удахгүй зах зээлд орно, оруулна. Энэ мөнгөний урсгал буюу эдийн засгийн цусны эргэлт чухам хүн ард, иргэдийн гол орж үйлчлүүлэн амьжиргаагаа залгуулан холбогддог “Нарантуул” захаар дамжина.

Холбоотой мэдээ