Хөл хорионоор хөдөө зугаалсан “С.Бямбацогтын 57”

2021-03-01 356 0
Shares

Өнөөдрийг хүртэл хотоос гаргахгүй гэсэн улсын онцгой комиссын шийдвэр гарсан байсан. Гэвч УИХ-ын гишүүнд энэ мэт бол огт хамаагүй гэдгийг Ховд аймгаас сонгогдсон сошиал од С.Бямбацогт гишүүн батлан харууллаа. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сар шинийн 15-ны билэгт сайн өдөр Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхандаа 57-лаа авирлаа” хэмээн ихэд бахдангүй оруулсан нь харагдана. Гэвч эрхэм гишүүн энэ үйлдлээ цар тахлын үеийн мөрдөгдөх хатуу журмыг зөрчсөнийг төдийлөн ойлгоогүй, эсвэл ойшоогоогүй бололтой.

Асралт хайрхан нь Хэнтийн нурууны ноён оргилын нэр. Далайн түвшнээс дээш 2799 метр өргөгдсөн тус оргил Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршино. Уг ууланд Ховд аймгийн уулын спорт сонирхогчдын Жаргалант клубын С.Бямбацогтоор ахлуулсан групп авирсанаар ийнхүү 2021 оны хөл хориог зөрчиж хөл тавьсан эхний баг, бүрэлдэхүүн болж байна.

Shares

Холбоотой мэдээ