Баянхонгор энэ онд уул уурхайгаас аймагтаа 9.7 тэрбум төгрөгийг босгоно

2021-03-01 156 0

Баянхонгор аймаг уул уурхайн салбараас 2021 онд нийт 9.7 тэрбум төгрөгийг босгох боломж байгааг “Хөгжлийн зөвлөгөөн”-өөр аймгийн удирдлагууд олон нийтэд мэдээллээ. Тодруулбал, “Наран мандал Энтерпрайзес” ХХК 2021 онд 2 тэрбум /4 жилд нийт 6 тэрбум/, “Эрдэнэ Монгол” ХХК 3 тэрбум /4 жилд 7.5 тэрбум. Нийгмийн тусламж тусдаа/, “Жи энд Юу Гоулд” 2021 онд 1.2 тэрбум /бүтээн босголт 800 сая/ Нийт 2 тэрбум, “Жи Эс Би Ресурс” 2021 онд 1 тэрбум, “Вояжер минерал ресурсес” 500 сая, бусад уул уурхайн компани 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой байгаа юм байна.

Цаашид уул уурхайн салбараас орж ирэх мөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар тус аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, цахим орчинд гоочлуулахаас бэргэж, албан тушаалд хоргодож, цөөн хэдэн хүний ашиг сонирхлыг хангахын тулд эсвэл хэдэн хүнд таалагдах гэж ажиллахгүй. Бидэнд нийт ард иргэдээсээ нуух, нууцаар үгсэн хуйвалдах шаардлага байхгүй. Уул уурхай, хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйлийг ил ярилцдаг болно. Энэ зарчмыг өөрсдөөсөө эхэлнэ” гэжээ.

Холбоотой мэдээ