Олны хайрыг татсан бүжигчин Б.Халиунд барьсан төрсөн өдрийн сюрприз түүнийг уйлуулав

2021-05-03 317 0
Shares

“Ододтой бүжиглэе” шоу эхлэхээс өмнө үзэгч түмний хамгийн сайн мэддэг бүжигчин бол М.Бямбаа хэмээх үзэсгэлэнтэй бүсгүй байлаа. Тэрээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Cool аав” зэрэг кинонд шаггүй сайн тоглосноор нь үзэгчид таньдаг болсон. Харин шоу эхэлснээс хойш олон бүжигчин залуус олонд танигдаж буйн дотроос Б.Халиун гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа эрхгүй ялгарах болов. Б.Баттөр буюу Ангуучтай хослон бүжиглэгч бүсгүй СУИС-ийн бүжигчний ангийг дүүргэсэн.

Тэрээр “Moon dance”-т бүжиглэж эхэлснээр ханьтайгаа учирчээ. Эрхзүйч мэргэжилтэй ч бүжгийн урлагт татагдан дурласан залууг О.Эрдэнэ-Очир гэдэг бөгөөд “Ододтой бүжиглэе” шоуны ерөнхий шүүгч О.Саранхүү түүний төрсөн эгч юм. “Royal dance” клубээ үүсгэн байгуулаад дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа хосууд онлайн сургалтандаа элсэлт авч буй гэнэ. Тэд бас энгийн ч нэг бүжигчид биш, нийгэм рүү чиглэсэн ажилд идэвхийлэн оролцож, влог хүртэл хөтөлдөг.

Хосууд ямар ч ач холбогдолгүй чэлленжүүдийн эсрэг иргэдийг эерэг хандлагад уриалан дуудсан, бүжгийн урлагийн гоё сайхныг мэдрүүлэхээр монгол бүжгийн чэлленж эхлүүлсэнд өөрсдийнх нь төсөөлж байснаас ч олон хүн чэллэнжид нь нэгдсэн байна. Бүжгийн бичлэгийг долоо хоногийн дотор 80-100 мянган хүн үзсэн бөгөөд 200-300 мянган хүнд хүрчээ. Түүнчлэн бүжигчин залуус “Хотын соёл” контент уралдаанаас олсон орлогынхоо 10 хувиар бэлэг авч зургадугаар сарын 1-нд нийгмийн зорилтот бүлгийн 100 хүүхдэд бэлэг тарааснаар анхны сайн үйлсийн аянаа эхлүүлсэн байна. Дараа жил энэ тоогоо ахиулж тэр бүр бэлэг хүртээд байдаггүй захын хороололд амьдардаг эмзэг бүлгийн хүүхдүүдэд тараахаар төлөвлөсөн бас л бахархууштай. Харин ийм авьяаслаг, хүнлэг хосуудын дунд “яс хаягчид” гарч ирэв. Учир юу гэвээс гэр бүлтэйг нь мэдсээр байж Ангуучтай гэрлэчихээсэй гэсэн постууд цахимаар үзэгдэх болжээ. Харин одоо тэдний влогоос Эрдэнэ-Очирын энхрий эхнэртээ барьсан төрсөн өдрийн сюрпризийг сонирхоцгооё!

У.Маргад

Shares

Холбоотой мэдээ