Xvpэлcvx Еpөнxийлөгчийн coнгyyльд нэp дэвшиx эpxгvй бoлж мaгaдгvй…

2021-05-04 209 0

Өнгөрсөн 1 дүгээр сард идэр есийн хүйтнээр цар тахлын халдвар авсан амаржсан эхтэй зүй бус харьцаж, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гарсан. Өөрөөр хэлбэл эхийг дөнгөж амаржсаных нь дараа нимгэн халадтай нь, нярайг нь нимгэн өлгийтэй нь хүйтэн машинд зөөвөрлөсөн хэрэг явдал гарч, ард иргэд дургүйцэн Сүхбаатарын талбай дээр цугларч үзэл бодлоо илэрхийлсэн.

Гэвч иргэд цугларч эхэлснээс хойш нэлээн хэдэн цагийн дараа улс төржиж, жагсаал болж зарим нэг албан тушаалтнуудыг огцрохыг шаардсан.

Маргааш нь Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Бид сайн ажиллаж чадсангүй. Бид хариуцлагаа хүлээнэ” хэмээн мэдэгдэж огцрох хүсэлтээ тавьсан. Ийнхүү мэдэгдэл хийж байхдаа “Иргэд үзэл бодлоо илэрхийлж байхад МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төржүүлж ард иргэдийг турхирч, улмаар санхүүжүүлсэн. Итгэж явсан хүн маань ийм зүйл хийсэнд харамсаж байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгөөд байна. Хэрэв Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх МУ-н Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр төрд халдсан нь тогтоогдвол ирэх 6-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болох юм байна.

Холбоотой мэдээ