Жүжигчин Амгаланбаатар: Эрсэг биетийн тестэрийг цар тахлын оношлуур гэж зарж ашиг олдог луйварчид байна шүү

2021-05-04 442 0

Жүжигчин Амгаланбаатар цар тахал тусаад эдгэрснийхээ дараа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж хуурамч оношлуур авч өвчнөө хүндрүүлсэн талаараа анхааруулга бичжээ.  Тэрээр “Бараа бүтээгдэхүүн сурталчилж, азтан шалгаруулдаг, цөм ашиг олдог инфлүүнзэрүүд бас юуг хүмүүст хүргэж байгаагаа эхлээд сайн судлах хэрэгтэй юм билээ шүү. 98 хувийн баталгаатай цар тахлын вирус илрүүлэгч тестэр гэхээр нь аваад баараггүй нь дээр гээд гуравыгхэрэглэсэн юм. Ямар ч асуудалгүй сөрөггэсэн хариу гурван удаа гарсан. Утасдаж асуухаар “Тэр асуудалгүй 98 хувийн баталгаатай манай тестер” гээд л байсан. Өөрийн мэдлэггүй, тэнэгийг гайгаар хуурамч бүтээгдэхүүн итгэж аваад өвчнөө хүндрүүлж, хатгаа болж хүндэрсний дараа л мэдсэн дээ. Тэгсэн чинь эсрэг битд илрүүлдэг тестээ цар тахлын вирус илрүүлнэ гээд зараад байгааг нь сүүлд мэдсэн. Дайны хажуугаар дажин гэгчээр аюулт өвчнөөр далимдуулж үр дүнгүй, хулхи бараа зарж мөнгө ологчид, түүнд нь итгэж түмэнд түгээж байгаа хүмүүс анхаарна биз дээ” гэжээ.

Иймд эсрэг биетийг шинжилдэг тестрээ цар тахлын вирус оношилдог аппарат гэж зарж асар их ашиг олдог залилангийн этгээдүүдээс болгоомжилхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ