СЕХ-д бүртгүүлж чадаагүй Алтанхуяг бүгдийг нь “дүү.жилнэ” гэж агсрав

2021-05-05 258 0
Shares

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ хүлээн авч байна. Харин О.Цогтгэрэлийн нам буюу албан бус АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг СЕХ буцаасан юм.

Учир нь УДШ-ээс авсан лавлагаанд “АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байна” гэдгийг тэд онцолж, өнөөдөр 18 цаг гэхэд хоёр тал уулзаад нэг хүний нэрийг өгөх хэрэгтэй байна гэсэн саналыг Н.Алтанхуяг нарт СЕХ-ноос өгсөн юм. Харин энэ үеэр Н.Алтанхуяг багагүй бухимдаж, АН-ын төлөөлөл Ч.Өнөрбаяр нарыг “дүүжилнэ” гэж мэдэгдсэн нь УИХ-ын гишүүнд хүнд баймгүй, танхай үйлдэл гаргалаа гэж шүүмжлэх иргэд олон байна.

Shares

Холбоотой мэдээ