УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат баавгай агнасан хэргээ өдийг хүртэл нуун дарагдуулж явна

2021-05-05 1222 2
Shares

Одоогийн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хууль бусаар хүрэн баавгай ангаж байсан хэргээ олон жил нуун дарагдуулж байжээ.

Тэрээр 2005 онд буюу МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа ийнхүү хууль бусаар ан хийж түүнийгээ тухайн үедээ нууж цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрсөн байна. Түүний хууль бусаар ан хийсэн хэргийг нь хуулийн байгууллага шалгаагүй 16 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Нотлох баримт болох зурагт өгүүлснээр түүнтэй хамт байх хэсэг залуус дунд 60 тэрбумын хэргээр ял сонсоод буй А.Ганбаатар байсныг уншигч та харж байна.

Энэхүү хэргийг тухайн үед Хэнтий аймгийн тусгай хамгаалалттай газарт очиж байгаль хамгаалагч болон нутгийн газар мэдэх залуусыг дагуулан замчлуулж, Монголдоо нэн ховорт тооцогддог хүрэн баавгайг хууль бусаар ангаж байжээ.

Хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь тухайн үеийн Хэнтий аймгийн цагдаагийн газрынхан энэхүү үйл явдлыг үнэхээр мэдээгүй өнгөрсөн үү. Эсвэл мэдсэн ч хэргийг нуун дарагдуулахад хамжигчаар ажилласан уу гэдэг талаарх мэдээлэл хаана ч бүртгэгдээгүй өнгөрсөн байна.

Энэ хэргийн талаар урьд өмнө нь аль ч хэвлэл мэдээллийн байгууллагын хуудаснаа гарч байгаагүй олон нийт ямар ч мэдээлэлгүй өнгөрснөөр тэрээр өдгөө УИХ-ын гишүүний сэнтийд залрахдаа ямар нэгэн хууль зөрчиж, гэмт хэрэгт холбогдож байгаагүй хэмээн танилцуулгаа өгсөн байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хууль бусаар ан хийсэн, Монгол улсын нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн хүрэн баавгай агнасан байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хариуцлагаа хүлээхгүйн тулд тун сайн нуун дарагдуулж чаджээ.

Энэ хэргийн талаар бид цагдаагийн байгууллагаас тодруулахад: Хэрэг бүртгэгдэж, шалгагдаж байсан зүйл огт байхгүй гэсэн юм.

Харин бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас тодруулга авахаар утсаар холбогдсон ч ямар нэгэн хариу өгсөнгүй.

Хэрэг хуучирдаггүйн адилаар энэ хэрэг ч өдгөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бүрэн үндэслэлтэй юм.

Учир нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг агнасан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээж ял эдэлдэг хуулийн заалт хэрэгждэг.

ХОЁР ЖИЛЭЭС НАЙМАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах тухай хуульд зааснаар

1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

Shares
  • Салхинд гарч газар орон үзэж байгалын сайханд баясаж явахад нь баавгай таарч довтолсон юм байгаа биздээ,би хожим УИХ-ын гишүүн болно гээд биеэ хамгаалалгүй баавгайнд бариулалтай бишдээ,харин санаа зорилготой баавгай алах  төлөвлөгөөтэй явж хууль зөрчсөн бол өөр хэрэг

Холбоотой мэдээ