УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн дарга, агентлаг яамдын өндөр цалинтай дарга нар, урлаг соёлын одод маань улсаасаа 50,000 аваагүй гээд хоногийн хоолгүй л болчихгүй нь лавтай

2021-05-06 156 0

Иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвхийг нэмэхийн тулд засгийн газраас арга буюу 2 дахь тундаа бүрэн хамрагдсан иргэдэд 50 төгрөгиийн урамшуулал олгохоо зарлалаа. Угтаа гадаадаас өндөр үнээр, асар их өрсөлдөөн дундаас авчирсан вакцинаа иргэд өөрийн болон гэр бүл ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлын төлөө сайн дураараа  хийлгэх ёстой. Манай иргэдийн ухамсар сул дорой, дэндүү амиа хичээсэн улс учир Улаанбаатар хотын бүх дүүрэгт байрлах 120 цэгээр үйлчлүүлж байгаа хүмүүс тун цөөхөн байсан нь олон хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлээд байгаа. Мөнгөний сургаар харин арай дээрдэв бололтой.

Энэ дээр нэг зүйл хатуу хэлэхэд хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг бид нар төр засагтаа бүгдийг даатгаж хэтэрхий бэлэнчлэх болж. Ямартай ч цар тахлын хүнд цаг үед эдийн засаг асар хүнд байгаа ч төр засгийн удирдлагууд дахиад л 50.000 урамшуулал хэлбэрээр тараахаар боллоо. Угтаа ийм аргаа барсан арга хэрэглэж байхаар тэр сул тарааж буй мөнгөөрөө нэг ч болов эмнэлэг бариад авсан бол аштай юу.  Төр засгийн амласан 50,000 энэ сарын 10-наас 2 дахь тунгаа хийлгэсэн иргэдийн дансанд орж эхлэхээр болжээ.

Гэвч санхүүгийн хувьд боломжтой нийгмийн нэг хэсэг нь 50,000-аасаа татгалзаад эх оронч давалгаа үүсгэвэл улс орны маань нуруун дээрх ачаа бага ч гэсэн хөнгөрөх юм даа. Жишээ нь: УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн дарга, агентлаг яамдын өндөр цалинтай дарга нар, урлаг соёлын одод маань улаасаа 50,000 аваагүй гээд хоногийн хоолгүй л болчихгүй нь лавтай. Чухам тэд л энэ хүнд хэцүү цаг үед нийгмээ түүчээлэн эерэг давалгаа үүсгэх хэрэгтэй байгаа юм.

Холбоотой мэдээ