Жүжигчин Ундрал “Жүр-үр” бэйкэригээс өөрийн буруугаас болж хөөгдөн гарчээ

2021-05-07 311 0

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин, нэвтрүүлэгч, дуучин гээд урлагийн төрлөөр карьераа бий болгож чадсан Ч.Ундрал гэх бүсгүйг танихгүй хүн ховор. Тэрбээр “Hero entertainment”-ын найруулагч Б.Баатартай ханилан сууж, анхны хүүхдээ өлгийдөн авч байсан цаг саяхан, гэвч тэдний хайр сэтгэл хоёр тийш болсоноор жүжигчин Ч.Ундрал ганц бие цагаасаа эхлэн кино урлагт нэлээд эрэлттэй байгаа билээ.

Жүжигчин Ч.Ундрал “Жүр Үр”-ээс хөөгдсөн талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ Тэрбээр:

“Уучлаарай ганцхан удаа сөрөг зүйл мэдээлчье ээ. Зайсанд байрлах Jur Ur Bakery гэдэг энэ цайны газарт хүн хүлээнгээ түр амсхийв гэтэл манайх заланд хүн хүлээж суулгадаггүй л гэнэ Ок тэгвэл юм авчаад суучъя гэж бодоод за тэгвэл юу авах вээ гээд өөртөөгөө ярьж байтал худалдагч хүүхэн юм авсан ч суулгахгүй ээ л гэнэ Уучлаарай заланд нь нэг ч хүнгүй суудал нь хов хоосон газар ийм харилцаатай хүнд хандах нь үйлчилгээний газарт байх ёстой суртахуун мөн бил үү?

Угаасаа л ийм харилцаатай болохоор л хүн орж ирдэггүйн байна л гэж дүгнэлээ. Уучлаарай эдгээр хүмүүсийнхээ харилцаан дээр сургалт авахгүй бол Уучлаарай би лав танайхаар ахиж шагайхгүй нь дээ” хэмээн бичсэн байна.

Холбоотой мэдээ