Шуурхай мэдээ: 103-н жижүүр эмч Д.БАТХИШИГ: ЭМЧИЙН ҮЗЛЭГ, ДҮГНЭЛТЭЭР АН-ЫН ГИШҮҮД ТАЛБАЙ ДЭЭР ӨЛСӨӨГҮЙ ОРОЙДОО ХООЛ ИДЭЖ БАЙСАН НЬ ШИНЖИЛГЭЭГЭЭР БАТЛАГДЛАА

2021-05-10 236 0

АН-ын нэр бүхий гишүүд Чингисийн талбай дээр эмчийн хяналтан дор өлсөглөн зарлаад байгаа билээ. 2020/05/10-ны өглөөний эмчийн эрүүл мэндийн үзлэгээр Ж.Батсуурь, Ц.Туваан, Н.Алтанхуяг нарын цус болон, ходоодны ерөнхий шинжилгээ болон эхо оношилгоогоор хоолны төрлийн хэрэглээ илэрчээ. Талбай дээр ирж дэмжиж байгаа хүмүүс хэрхэн яаж тэдэнд халуун хоол дамжуулж өгснийг тодорхойлохоор ажиллаж байгаа юм байна. Ингэхээр тэд хуурай, нойтон өлсгөлөн зарлаагүй болох нь ийнхүү батлагдлаа. Тэднийг ард түмэн, намынхаа төлөө өлсгөлөн зарлаж байна хэмээн ойлгож дэмжиж байсан хүмүүст энэ мэдээ яаж хүрэх нь тодорхой. Өдөр нь хүмүүсийн нүдэн дээр зовж зүдэрсэн хэдэн хүн хэвтэж харагдаад байдаг ч орой хүмүүсийн хөл татрахаар хоол ундаа сэмээрхэн залгуулчихдаг нь ойлгомжтой боллоо.

“Ж.Батсуурь, Ц.Туваан, Д.Ганбат, Н.Алтанхуяг нарын хувьд тэд суурь өвчтэй, сахартай хүмүүс. Бүхэл бүтэн 7 хоног уснаас өөр юм хэрэглэхгүйгээр хүйтэн цементэн талбай дээр хэвтэнэ гэдэг байж боломжгүй зүйл юм. Огт юм идэхгүй хоёр ч хонох боломжгүй. Хэрэв тэгвэл тэдний хууч хөдөлж, зүрх бөөр, дотор эрхтний үйл ажиллагаа нь доголдож  аль эрт эмнэлгийн бараа харах байсан. Ер нь бол эмнэлгийн байгууллага хүнээ боддог. Бидэнд улстөр огт хамаагүй. Тэд маань ч бидний зөвлөснөөр хоолоо тохируулж идсэн учраас биеийн байдал сайн байна. Албан ёсоор өлсгөлөн зарлана гэдэг нь хуурай, нойтон гэж хоёр янз байдаг.  Камерийн, эмчийн хяналтан дор тусдаа өрөөнд ганцаар орж зарладаг журамтай. Ямар ч бие сайтай, залуу хүн үсэрээд л 2 хоног болоод биеийн байдал огцом хүндэрдэг” гэж 103-н жижүүр эмч  Д.Батхишиг тайлбарлалаа.

Холбоотой мэдээ