“Буян”-гийн Жаргалсайхан: Ёстой жинхэнэ дарангуйлагч чинь Н.Алтанхуяг юм байна

2021-05-10 442 0
Shares

АН-ын  хоёр тусдаа  өгсөн нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээж авахаас татгалзсан. Үүнийг О.Цогтгэрэл даргатай  албан бус АН-ын гишүүд,  нэр дэвшигч С.Алтанхуяг  нар эсэргүүцэж СЕХ-н дээр цамнав.

СЕХ-ноос Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нийцүүлж сонгогдох, иргэдийн сонгох эрхийг хангахыг хүсч, асуудлаа дотооддоо шийдвэрлээд өнөөдрийн 24 цагийн дотор  нэр дэвшигчийн материалыг ирүүлэхийг хүссэн.  Тодруулбал, СЕХ Улсын Дээд шүүхээс авсан лавлагаа нь  АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байна гэдгийг онцолж, өнөөдөр 18 цаг гэхэд хоёр тал асуудлаа шийдээд нэг нэр дэвшигчийн нэр өгөх хэрэгтэй” гэсэнд Н.Алтанхуяг нар  галзууртлаа уурлаж, танхай үйлдэл гаргав.

 Н.Алтанхуягийн дээрх үйлдэл олон хүний эгдүүцлийг хүргэж, өөр өөрсдийн байр суурийг илэрхийлжээ.

Тухайлбал,  “Буян”-гийн Жаргалсайхан “Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүхийг цэргийн хүн, дарангуйлагч хандлагатай гэж шүүмжлэх хүн мэр сэр байдаг ч харин ч эсрэгээрээ Н.Алтанхуяг улайраад, хяналтаа алдаж эхэлж байгаа нь олон хүнийг эмзэглүүлсэн юм. Ёстой жинхэнэ дарангуйлагч чинь Алтанхуяг юм байна. Түүний эл болчимгүй үйлдэл нь “Их санасан хүнд төрийн жолоо бүү атгуул” гэдгийн үлгэрээр энэ нөхрийг яав ч нэр дэвшүүлж болохгүй юм байна гэж улс төрийн хүрээнийхэнд ойлгуулаад өглөө” гэж байр сууриа илэрхийлжээ.

Shares

Холбоотой мэдээ