Эхнэртээ алтан гутал авах яах вэ хоногийн хоолгүй ард түмнээсээ дэндүү тасраад байгаам бишүү Боёо гуай. Үзэгч байхгүй бол та хэнсэн билээ дээ. Жаахан өгөөмөр байж хэвшвэл зүгээр юмсан

2021-05-10 1975 4

Хошин шогийн гавьяатуудыг цагийн сайхан тоглолтын орлогоороо шууд байр бөөнддөг байсан. Хамгийн олон байртай нь хэн бэ? гээд л уралддаг гэнэ. Арга ч үгүй биз зах зээлд шилжсэнээс хойш 30-аад жил монголчууд хошин урлагт үнэн ирлээ. Сар дамнан тоглочихоод, хөдөө гадаа, гадаад дотоод гээд жил шахам завгүй ажилладаг байсан юм чинь овоо л бэл бэнчинтэй байж таараа.

Хүрэлхүү гэхэд тэдэн дундаа толгой цохьдог гэсэн яриа бий. Түүний араас Бооёо, Онон, Одноо гээд явж өгнө. Бүр нэг орон сууцны орцыг эзэмшдэг гэсэн. Хошин урлагийнхан дотроо нилээд эдийн засгийн тооцоотой, байгаа юмаа цааш хийж сурсан, “баздаг” эхнэртэй тулдаа тэрбумтан болсон нь Бооёо гэнэ.  Тансаг харш, 570 гээд түүнд бүгд бий.  Түүний гэргий нь боловсролтой, төрийн албан хаагч байдаг гэх.

Гоо үзэсгэлэнгийнхээ ачаар насаараа ажил хийхгүй сайхан амьдарч байгаа хүүхнүүдийн алийг нь тэр гэхэв.
Гэхдээ тэдэн дундаа хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн олон хүүхэд төрүүлсэн гээд цаашаагаа намтар нь хөврөхөөр нэг үзэсгэлэнтэй бүсгүй бий.


Бооёо гэргий Ганцэцэгтээ Английн алдарт брэнд Jimmy Choo брэндийн алтан шаргал өнгөтэй, түрийтэй хавар намрын гутал бэлгэсэн бололтой. Энэ тухайгаа Ганцэцэг бүсгүй “Ханьдаа баярлалаа. Анх хараад л дурласан өнгө, загварт. Сайхан цаг болохоор өмсөе” хэмээн бичжээ. Түүний бэлгэнд авсан брэнд гутал монгол мөнгөөр 5 сая төгрөг ажээ. Юмтай хүн юугаа өмснө үү хэнд хамаатай вэ. Морьтой ч болоосой кинон дээр гардаг даа эхнэртээ хайртай хүн авдаг л унаа даа гэдэг дээ. Урлагийн салбарынханы задралд Бооёо буруутгах нэгэн байдаг аж. Учир нь залуу жүжигчдээ төдийлөн харж үздэггүй. Зоосны нүхээр хэт хардаг гар чангатай гэдэг юм билээ түүнийг. Тиймээс ч залуу жүжигчид өрх тусгаарлах өөрийн чадвараа зөвөөр үнэлүүлээд хүний зэрэгтэй амьдаръя гэдэг нь ч аргагүй зөв биз.

Эхнэртээ алтан гутал авах яах вэ хоногийн хоолгүй ард түмнээсээ дэндүү тасраад байгаам бишүү Боёо гуай. Үзэгч байхгүй бол та хэнсэн билээ дээ. Жаахан өгөөмөр байж хэвшвэл зүгээр юмсан.

Холбоотой мэдээ